Автотойм: 2014 Audi A3
2013 оны сүүлээр Audi компани A 3 седан загвараа гаргаснаар энэхүү ангилалд зөвхөн хэтчбэк кабриолет байсныг өөрчиллөө 2014 онд энэ автомашин нь Оны шилдэг автомашин аар шалгарсан Би анх удаа Audi A 3 седан харсан даруйдаа л энэ машин яг надад тохирно гэж бодсон Тиймээс урьд нь Audi A 3

2013 оны сүүлээр Audi компани A3 седан загвараа гаргаснаар энэхүү ангилалд зөвхөн хэтчбэк, кабриолет байсныг өөрчиллөө. 2014 онд энэ автомашин нь "Оны шилдэг автомашин"-аар шалгарсан. Би анх удаа Audi A3 седан харсан даруйдаа л энэ машин яг надад тохирно гэж бодсон. Тиймээс урьд нь Audi A3 Sportback худалдан авахад тусалсан менежер маань надад маш сайн санал тавихад нь татгалзаж чадсангүй.
4-р сарын эхээр би Audi A3 седан захиалсан. Миний сонгосон загвар нь Attraction 1.4 TFSI байсан бөгөөд нэмэлтээр биксенон гэрэл, мультируль бүхий дууны систем, хоёр бүсийн агааржуулагч, бортын компьютер, бороо ба гэрлийн мэдрэгч, арын зогсоолын мэдрэгч, хөнгөн цагаан оруулга, цонхны хүрээг хромоор өнгөлсөн, цагаан металл өнгийн сонголттой байсан. 4-р сарын 30-нд Унгар дахь үйлдвэрт угсарч дууссан бөгөөд 5-р сарын 20-ны дараа Екатеринбургт хүргэгдсэн боловч янз бүрийн шалтгаанаар би 6-р сарын 20-нд л хүлээн авсан.
Энэ машин гадна дотроосоо үзэмжтэй, би суух болгондоо доторх байдал, чанар, материал, дизайн зэргийг нь хараад сэтгэл хангалуун байдаг. Машин барьсан хүмүүс ч үүнийг онцолж байсан. Гарч ирж эвхэгддэг дэлгэц нь маш эвтэйхэн, хэрэггүй үедээ нуугддаг. Дууны систем болон бусад тохиргоог удирдах нь маш хялбар, олон товчлуур байхгүй бөгөөд ердөө нэг эргүүлдэг товчлуур болон зургаан товчлууртай. Гэвч CD уншигч нь бардачканд байрлах тул жаахан хол сунаж очиж хийдэг нь л тохиромж муутай санагдсан. Ердийн CD-ээс гадна SD карт ч уншдаг. Хөдөлгүүрийн температур болон бензиний түвшинг тахометр, хурд хэмжигч дээр жижиг шугамуудын хэлбэрээр үзүүлсэн нь амар байв.
1.2 TFSI ба 1.4 TFSI-ийн динамик ялгаа хотод бараг мэдэгдэхгүй, харин хурдтай зам дээр 1.4 нь илүү мэдрэгддэг. Доторх зай ямар ч нөхцөлд хангалттай. Би урьд нь барьж байсан машинаа одоогийнхтойгоо харьцуулж хэлж байгаа юм шүү. Шатахууны зарцуулалт ч бараг адилхан, одоо бүр бага байгаа нь машин шинэ учир хөдөлгүүрийг өндөр эргэлтэнд оруулахгүй байгаатай холбоотой. Жолоо барих мэдрэмж нь үнэхээр сайн, жолоодлого сайтай, түдгэлзүүр нь ч зөөлөн, тав тухтай. Седан нь бага зэрэг зөөлөн байж магадгүй ч ялгаа маш бага. Дуу тусгаарлалт арай дээр болсон юм шиг санагдсан, хөдөлгүүрийн чимээ бараг сонсогдохгүй, харин дугуйны чимээ их сонсогддог. Магадгүй энэ нь дугуйны төрөлтэй холбоотой байх, өмнөх машин дээр Potenza гэсэн их чимээтэй дугуй суурилуулсан байсан.
Машинаа их сэтгэл хангалуун хэрэглэж байгаа, удаан хугацаанд надтай хамт байх болов уу гэж бодож байна. Цаашид илүү их сэтгэгдэл хуримтлагдвал сэтгэгдлээ нэмж бичих болно. Хэт шүүмжлэхгүй байхыг хүсье, асуух зүйл байвал хариулахад таатай байх болно.