The MongolZ баг "Thunderpick World Championship" тэмцээнд түрүүлснээр $500,000 шагнал хүртлээ
Counter Strike 2 CS 2 тоглоомын Thunderpick World Championship 2024 тэмцээний аваргыг тодруулах тоглолт өнгөрсөн шөнө Германы Берлин хотын nbsp LVL Dome Arena д боллоо nbsp Тус тоглолтод манай улсын The nbsp Mongol Z Норвеги улсын HEROIC багийн эсрэг ВО 5 журмаар тоглож 3 1 онооны харьцаатай хожлоо Тэд Бямба

Counter Strike-2 (CS2) тоглоомын "Thunderpick World Championship 2024" тэмцээний аваргыг тодруулах тоглолт өнгөрсөн шөнө Германы Берлин хотын "LVL Dome Arena"-д боллоо.
Тус тоглолтод манай улсын "The MongolZ" Норвеги улсын "HEROIC" багийн эсрэг ВО5 журмаар тоглож, 3:1 онооны харьцаатай хожлоо. Тэд Бямба гарагийн шөнө Францын "3DMAX" багийг 2:0-оор хожсоноор тус тэмцээний аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.
"The MongolZ" багийн хувьд аваргын төлөөх тоглолтод Dust2 (13:8), Anubis (13:11), Mirage (13:2) гэсэн оноогоор ялалт байгуулсан бол өөрсдийн сонгосон Ancient (13:6) онооны харьцаатай ялагдсан.
Ийнхүү манай улсын баг А зэрэглэлийн "Thunderpick World Championship 2024" тэмцээнд түрүүлснээр 500,000 ам.долларын шагналыг санг хүртэж байна.
Түүнчлэн тэд арваннэгдүгээр сарын 11-13-нд энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглохоор Хятадын Шанхай хотыг зорих юм.
Онлайнаар эхэлсэн тэмцээн хагас шигшээ шатнаасаа Германы нийслэл Берлин хотод болсон бөгөөд "LVL Dome Arena" цэнгэлдэх хүрээлэнд монголын хөгжөөн дэмжигчдийн уухай чанга байлаа.
Хагас шигшээ шатанд Францын "3DMAX" багийг 2-0 (Anubis 13-6, Ancient 13-9) харьцаагаар илүүрхэн финалд шалгарсан Баянбатын "maaRaa" Эрдэнэдалай дасгалжуулагчтай монгол залуус олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний хоёр дахь цомоо ийнхүү өргөлөө.
Тэд энэ зун "YaLLa Compass 2024" тэмцээнд түрүүлж 200 мянган ам.долларыг аваад байсан нь авч байсан хамгийн том шагнал нь байв.
The MongolZ ийнхүү Thunderpick World Championship-т түрүүлснээр дэлхийн чансааны 5-р байр руу дэвшлээ.