Kia Sportage загварыг шинэчилжээ
Өмнөд Солонгост шинэчлэгдсэн компакт кроссовер Kia Sportage танилцуулагдлаа Алдартай кроссовер шинэ дотор талын засал чимэглэл гадна талын урд болон арын дизайны өөрчлөлт преселектив роботжуулсан хурдны хайрцгийг автомат гидромеханик хурдны хайрцгаар сольсон сайжруулсан өнгөлгөө болон дэвшилтэт электроник зэрэг шинэчлэлтүүдтэй болжээ Шинэчлэгдсэн Kia Sportage ийн хамгийн их өөрчлөлт нь дотор талд гарсан

Өмнөд Солонгост шинэчлэгдсэн компакт кроссовер Kia Sportage танилцуулагдлаа. Алдартай кроссовер шинэ дотор талын засал чимэглэл, гадна талын урд болон арын дизайны өөрчлөлт, преселектив роботжуулсан хурдны хайрцгийг автомат гидромеханик хурдны хайрцгаар сольсон, сайжруулсан өнгөлгөө болон дэвшилтэт электроник зэрэг шинэчлэлтүүдтэй болжээ.
Шинэчлэгдсэн Kia Sportage-ийн хамгийн их өөрчлөлт нь дотор талд гарсан. Харааны хувьд дотор засал илүү даруухан болсон байна. Гялгар, амархан бохирддог хуванцар болон металжсан өнгөлгөөг бараг бүрэн хассан байна. Дотор талын элементүүдийн энгийн хэлбэр, саарал хуванцараар хийгдсэн, ямар ч гоёлгүй үйлдлийн товчлуурууд нь 1980-аад оны ахуйн электроникийг санагдуулам бага зэрэг хуучны мэдрэмж төрүүлж байна. Тухайн үеийн киберпанк уур амьсгалыг гэрэлтүүлгийн оптик элементтэй контурын гэрэлтүүлэг нэмсэн байна.
Урд самбарын дээд хэсэгт сайжруулсан өнгө, хурдтай ажиллах чадвартай 12.3 инчийн дэлгэцтэй багажны самбар болон мультимедиа дэлгэцийн шинэ хослол байна.
Дотор засал чимэглэлийн шинэ өнгөний хослолууд: хар саарал дээд / бор доод, хар хөх дээд / саарал доод болон бүрэн хар.
Гадна засалд шинэчлэгдсэн Kia Sportage-ийн урд хэсэгт босоо байрлалтай гэрлийн блокууд болон тоо “7” хэлбэртэй DRL гэрлүүд, гурван эгнээтэй, тэгш хэмтэй, дөрвөлжин нүхтэй радиаторын сараалж бий. Хавтгай хар хамгаалалтын хавтангууд болон доод бамперын хэсэгт мөнгөлөг оруулгуудтай ба харин X-Line хар стилинг багцад энэ оруулгууд байхгүй. Хар өнгийн дугуйн дискууд, тольны бүрхүүл, өвөрмөц манангийн гэрэл болон амьтны соёог санагдуулам урд бамперын чимэглэлүүд нэмэгдсэн байна.
Шинэчлэгдсэн Kia Sportage-д бензин хөдөлгүүрүүд өмнөх хэвээр үлдсэн. Үүнд 2.0 литрийн 146 морины хүчтэй атмосферик болон 1.6 литрийн 180 морины хүчтэй турбо хөдөлгүүр багтана. Сүүлийнх нь 7 араатай давхар холбоосон хурдны хайрцгийг 8 араатай гидротрансформатортой автоматаар сольсон байна. Plug-in hybrid Sportage-ийн хөдөлгүүр нь 5 морины хүчээр нэмэгдсэн байна.
Шинэчлэгдсэн Sportage-ийн бусад сайжруулалтуудын нэг нь хаалга болон дээврийн дунд тулгуурт дуу чимээ тусгаарлагч нэмсэн явдал юм. Урд түдгэлзүүлэлтэд хоёр талын демпферийг нэмж, цохилтоос сэргийлсэн байна. ADAS систем нь навигацийн мэдээлэлд үндэслэн автоматаар тоормослох чадвартай болсон. Мөн машины жолоодлогын горимд хүүхдийн горим нэмэгдсэн бөгөөд энэ горимд хурдасгал огцом биш, зөөлөн явагддаг тул хүүхдүүдийг машинаар явахад зүгээр. Шинэчлэгдсэн Kia Sportage ирэх оноос гаднын зах зээлд гарах болно.
Өмнөх загвар