Modellista Toyota Land Cruiser Prado-г экспедицийн жийп болгож хувиргалаа
Toyota компанийн цуврал загваруудыг өөрчлөх чиглэлээр ажилладаг Японы Modellista компани SEMA 2024 шоуны хүрээнд Land Cruiser Prado ийн хамгийн сүүлийн үеийн загварыг экспедицийн зориулалттай жийп болгож бэлдсэн байна Энэхүү тюнингийн төслийн эх загварыг танихад тийм ч амархан биш Машинд оффроадын бүх хэрэгсэл суурилуулсан хүчтэй бамперууд доод болон гэрлийн хамгаалалт томруулсан

Toyota компанийн цуврал загваруудыг өөрчлөх чиглэлээр ажилладаг Японы Modellista компани SEMA-2024 шоуны хүрээнд Land Cruiser Prado-ийн хамгийн сүүлийн үеийн загварыг экспедицийн зориулалттай жийп болгож бэлдсэн байна. Энэхүү тюнингийн төслийн эх загварыг танихад тийм ч амархан биш.
Машинд оффроадын бүх хэрэгсэл суурилуулсан: хүчтэй бамперууд, доод болон гэрлийн хамгаалалт, томруулсан дугуйтай том обуд. Дээвэр дээрх экспедицийн ачаанд хүрэх шат нь тав дахь хаалган дээр суурилагдсан. Салхины шил нь модны мөчирнөөс хамгаалах тросоор хамгаалагдсан.
Мөн капотны урд хэсэгт LED гэрлийн хүчтэй шугам, дээд ачааны хэсэгт улаан өнгийн хойд талын болон бусад талуудад цагаан өнгийн LED гэрэлтүүлэг суурилуулсан. Жижиг зүйлсийн гаднах хоёр хайрцаг нэмэгдсэн.
Түүнээс гадна, шинэ загварын капот, ачааны хаалга, кузовын хажуу талд томруулсан хашлага суурилуулсан бөгөөд эдгээр нь "донор" болох LC Prado-ийн дизайныг ихээхэн өөрчилсөн. Танигдах цорын ганц зүйл нь хажуугийн цонхны шугам юм.
Хэрэв олон нийтийн эерэг хариу үйлдэл авбал эдгээр буюу зарим эд ангиудыг худалдаанд гаргах боломжтой. Мөн өөр нэг прототип болох Land Cruiser Rox-ийг цуврал үйлдвэрлэлд оруулах магадлалтай. Энэхүү загвар нь Prado-ийн суурин дээрх пикап болон кабриолетийн хольц юм. Түүний боловсруулалтын түвшин нь бараг үйлдвэрлэлд бэлэн болсныг харуулж байна.