Умард Солонгосын цэргүүдтэй анх удаа тулалдсанаа Украины тал мэдэгдэв
Украины Аюулгүйн зөвлөлийн гишүүний мэдээлснээр тус улсын арми Умард Солонгосын цэргүүдтэй тулалдсан гэв Умард Солонгосын цэргүүд Оросын армид нэгдсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш анх удаа талууд дайны талбарт мөргөлдөж буй нь энэ юм Украины Батлан хамгаалахын сайд Өмнөд Солонгосын телевизэд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын хэсэг бүлэг цэргүүд рүү дайрсан гэжээ

Украины Аюулгүйн зөвлөлийн гишүүний мэдээлснээр тус улсын арми Умард Солонгосын цэргүүдтэй тулалдсан гэв.
Умард Солонгосын цэргүүд Оросын армид нэгдсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш анх удаа талууд дайны талбарт мөргөлдөж буй нь энэ юм.
Украины Батлан хамгаалахын сайд Өмнөд Солонгосын телевизэд өгсөн ярилцлагадаа “Умард Солонгосын хэсэг бүлэг цэргүүд рүү дайрсан” гэжээ.
Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын цэргүүд энэ сарын 4-нд Оросын Курск мужид хийсэн байлдаанд оролцсон хэмээн Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Умардын цэргүүдтэй холбоотойгоор ямар нэг арга хэмжээ авахгүй байна хэмээн холбоотнуудаа шүүмжилж байсан Зеленський Украин, Умардын цэргүүд мөргөлдсөн асуудлыг “дэлхийн тэнцвэргүй байдлын эхлэл боллоо” гэв.
Украины тал Умард Солонгосын 11 мянган цэрэг Курск мужийн хил орчимд нэвтэрсэн гэж үзэж буй. Өнөөдрийг хүртэл ОХУ болон Умард Солонгосын талаас энэ асуудалд албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.
Эх сурвалж: The Guardian