А.Баатархүү: "Интермед"-ийн барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 2024 11 13 болж Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гаргасан байна Энэ талаар Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд А Баатархүү мэдээлэхдээ ldquo Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.11.13) болж, Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд А.Баатархүү мэдээлэхдээ “Улсын хэмжээний онц чухал мэдээлэлтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий.
Монгол Улс НҮБ-ын Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Таван үндсэн зүйлээр Монгол Улсын зэрэглэлийг гаргадаг. Техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаагаар Монгол Улс хамгийн муу үзүүлэлттэй байна.
Монгол Улс олон улсын байгууллагатай хамтраад, кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтраад эхлүүлсэн.
Онц чухал мэдээлэл хадгалдаг, онц чухал мэдээлэлтэй дэд бүтэцтэй байгууллага нь Кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Улсын төсвийг төлөвлөхдөө мэдээлэл технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж байгаа технологи, шинэчлэн хэрэглэж байгаа технхлоги нь албан ёсны лицензтэй байх шийдвэр гаргалаа.
“Интермед” эмнэлэг дээр нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна.
Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгуллагад сургалт зохион байгуулсан.
2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гарагсан. Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.
Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог юм билээ. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Тийм учраас мэдээлэл хариуцагч байгууллага хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага байна.
Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид нар илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай. Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.
Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн. Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй байна. Ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэн гарна. Яагаад гэвэл энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Үйл ажиллагаа хэвийн болсон. Файлууд сэргээд эхэлсэн" гэв.