Toyota нь ядуу улс орнуудад зориулсан рамтай жийп танилцууллаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Toyota Motor компани шинэ бүтээл болох дунд хэмжээний рамтай жийп Toyota Rangga SUV ийг танилцууллаа Энэ машиныг дэлхийн хамгийн хямд үнэтэй жийпнүүдийн нэгээр танилцуулах бөгөөд Индонезид үйлдвэрлэхээр төлөвлөж байна Rangga SUV нь 2023 оноос үйлдвэрлэгдэж буй Toyota Hilux Champ серийн ачааны машины суурин дээр хийгдсэн Ачааны

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Toyota Motor компани шинэ бүтээл болох дунд хэмжээний рамтай жийп Toyota Rangga SUV-ийг танилцууллаа. Энэ машиныг дэлхийн хамгийн хямд үнэтэй жийпнүүдийн нэгээр танилцуулах бөгөөд Индонезид үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Rangga SUV нь 2023 оноос үйлдвэрлэгдэж буй Toyota Hilux Champ серийн ачааны машины суурин дээр хийгдсэн. Ачааны машинаас ачаа зорчигч хосолсон тээврийн хэрэгсэл болгон хувиргахын тулд Toyota-ийн инженерүүд тусгай нэмэлт бүтээц боловсруулсан бөгөөд энэ нь кабинд гагнагдаж, улмаар машиныг жийп болгон хувиргадаг. Кабины арын хананы хэсэг нь авч хаягдсан бөгөөд дотор тал нь бүхэлдээ нэг зайтай болсон.
Toyota Rangga SUV нь 7 хүний суудалтай бөгөөд суудлууд гурван эгнээ байрладаг.
Машин нь 2.4 литрийн 2GD-FTV турбо дизель хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулсан байна.
Харамсалтай нь машины хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.