10 сая дахь цахилгаан автомашин үйлдвэрээс буужээ
Хятад улсын цахилгаан автомашины жилийн үйлдвэрлэл 10 сая ширхэг давжээ Энэ нь Хятад улсын хувьд төдийгүй дэлхийд шинэ амжилт боллоо гэж Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ Сонирхуулахад Хятад улс цахилгаан авто машины үйлдвэрлэл борлуулалтаар есөн жил дараалан дэлхийд тэргүүлж байна Хамгийн сүүлийн тоог онцолбол өнгөрсөн 2023 онд Хятад улс 9

Хятад улсын цахилгаан автомашины жилийн үйлдвэрлэл 10 сая ширхэг давжээ. Энэ нь Хятад улсын хувьд төдийгүй дэлхийд шинэ амжилт боллоо гэж Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ.
Сонирхуулахад, Хятад улс цахилгаан авто машины үйлдвэрлэл борлуулалтаар есөн жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Хамгийн сүүлийн тоог онцолбол, өнгөрсөн 2023 онд Хятад улс 9 сая гаруй цахилгаан машин үйлдвэрлэж, үүний 1 сая 203 мянгыг нь экспортолж, өмнөх 2022 оноос 77.6 хувь нэмэгдсэн байна. Энэ салбарт тэргүүлэгч хятадын BYD, Америкийн Тесла хоёрын аль нь хамгийн олон машин борлуулсан тухай мэтгэлцээн дэлхийн анхаарлыг татаадхав. Өнгөрсөн оны сүүлийн улиралд BYD-ийн борлуулалт анх удаа Теслагийн өмнө гишгэлээ. Америзкийн Wall Street Journal сэтгүүлд, -Энэ нь цахилгаан авто машины зах зээлд эзлэх Хятадын бодит хүчийг харууллаа гэв. Ройтер агентлаг, -2023 оны эхний арван сард Тесла болон BYD-ийн зах зээлд борлуулсан машины хэмжээ өмнөх жилээс аль аль нь нэмэгджээ. Хятадын өөрийнх нь болон гадаадын авто машины компаниуд Хятадын зах зээлд маш сайн хөгжиж байна. Хятадын цахилгаан авто машины зах зээл их нөөцтэй. Хятадын цахилгаан авто машины хөгжлөөс бид Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг харж болох юм гэжээ.
Хятад улс шударга өрсөлдөөний нөхцөл бүрдүүлж, гадаадын автомашины брэндүүдийг Хятадад хөрөнгө оруулж үйлдвэрээ байгуулахыг дэмжиж байна. Хятадын нээлттэй бодлого өөрийн авто машины үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ, дэлхийн цахилгаан авто машины хамгийн их татах хүчтэй зах зээл болж байна. Энэ тухай Ройтер агентлаг, Тесла компани Хятадын зах зээлд эрчтэй хөгжиж байгаа нь тус компанид ч хөгжлийн шинэ гарц болсон юм. Хятадад сайн ажиллаж, амжилт бүтээсэн Теслагийн түүх бол өрнөдийн орнуудын худалдаа ивээх үзлийг няцаасан сайн жишээ болсон юм гэжээ.
Цахилгаан автомашины салбар хурдтай хөгжиж байгаа нь Хятадын ногоон хөгжлийн бодлого, инновацын үр дүн юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс ногоон эрчим хүч, эко технологи хөгжүүлэх шинэ бодлого боловсруулж, цахилгаан авто машины салбарыг дэмжсэн. Инновац хөгжүүлсэн нь хамгийн сайн лэмжлэг, хамгийн сайн шийдэл болсон юм. Хятадын компаниуд цэвэр цахилгаан, бензин цахилгаан хосолмол, устөрөгч хий хосолмол хөдөлгүүрт авто машин хөгжүүлж байна. Үүний тулд ухаалаг технологи, батарей, тохиргооны систем зэрэгт эрэл хайгуулж хийж, лити батарей, авто машины электрон эд анги үлйдвэрлэх гинжин хэлхээ бүрдүүлж байгаа юм.
Ингэснээр Хятадын цахилгаан авто машины салбар аажмаар ухаалагжсан, автоматажсан технологиороо тэргүүлж байна. Цахилгаан авто машины гол технологийг Хятад улс эзэмшиж байна. Үүний зэрэгцээ энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлж, улсын дугаар олгож, цэнэглэх станцыг олшруулан ард иргэдэд ойртуулснаар эко амьдралын хэв маяг, ногоон хөгжил бидний хаяанд ирж байгаа юм.