1980-аад оны сүүлчийн Legacy Японы Автомашины Алдрын Танхимд нэмэгдлээ
Subaru Legacy ийн анхны үеийн BC BF BJ загваруудыг Японы Автомашины Алдрын Танхимд Japan Automotive Hall of Fame mdash JAHFA бүртгэжээ Жил бүр уг танхимд Японы автомашин үйлдвэрлэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан түүхэн загваруудаас хэд хэдийг нь нэмдэг уламжлалтай Subaru брэндийн хувьд энэ нь Японы техникийн чухал өвд тооцогдон

Subaru Legacy-ийн анхны үеийн BC/BF/BJ загваруудыг Японы Автомашины Алдрын Танхимд (Japan Automotive Hall of Fame — JAHFA) бүртгэжээ.
Жил бүр уг танхимд Японы автомашин үйлдвэрлэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан түүхэн загваруудаас хэд хэдийг нь нэмдэг уламжлалтай.
Subaru брэндийн хувьд энэ нь Японы техникийн чухал өвд тооцогдон танхимд нэмэгдсэн гурав дахь тохиолдол юм. Сануулахад, 2004 онд 1950-аад оны Subaru 360 микролитраж автомашин, 2017 онд 1960-аад оны Subaru 1000 жижиг оврын автомашинуудыг уг танхимд бүртгэсэн билээ.
Subaru Legacy-ийн анхны үеийг 1989-1993 оны хооронд үйлдвэрлэсэн. JAHFA-ийн зөвлөл энэ загварыг хэд хэдэн шалтгаанаар онцолжээ. Тус ашгийн бус байгууллагын мэдээлснээр, анхны Legacy нь Японд анх удаа универсал загвартай автомашины бие даасан зах зээлийг бий болгосон гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн уг автомашин нь Subaru брэндийн голлох технологийн шийдлүүдийг агуулж байсан: хэвтээ байрлалтай оппозит хөдөлгүүр болон симметрик бүрэн хөтлөгч систем. Legacy-ийг "жолоочид зориулсан автомашин" гэдгээр нь үнэлж, жолоодлогын таашаал өгдөг онцлогтой хэмээн магтжээ.