Европын "Оны шилдэг автомашин" уралдааны финалчдыг зарлалаа
Европын Оны шилдэг автомашин уралдааны зохион байгуулагчид финалд шалгарсан загваруудын жагсаалтыг нийтэлжээ Мэргэжлийн шүүгчдийн баг 42 нэр дэвшигчээс долоон загварыг сонгон шалгаруулсан бөгөөд ялагчийг 1 р сарын 10 нд Брюссель хотын олон улсын автомашины үзэсгэлэн дээр зарлана Шинэ загвар 2024 д саналаа өгөөрэй Энэ жилийн нэр хүндтэй шагналын төлөө ихэвчлэн

Европын "Оны шилдэг автомашин" уралдааны зохион байгуулагчид финалд шалгарсан загваруудын жагсаалтыг нийтэлжээ. Мэргэжлийн шүүгчдийн баг 42 нэр дэвшигчээс долоон загварыг сонгон шалгаруулсан бөгөөд ялагчийг 1-р сарын 10-нд Брюссель хотын олон улсын автомашины үзэсгэлэн дээр зарлана.
Энэ жилийн нэр хүндтэй шагналын төлөө ихэвчлэн компакт загварын автомашинууд өрсөлдөж байна. Үүнд:
Alfa Romeo Junior ,
Citroen C3 ,
Cupra Terramar ,
Dacia Duster ,
Hyundai Inster ,
Kia EV3 ,
мөн нэг загвар гэж тооцогдож буй ойрын төрлийн Renault 5 болон Alpine A290
орсон байна.
Уралдааны дүрмийн дагуу, оны шилдэг автомашин нь тухайн жилийн эцэс гэхэд Европын дор хаяж таван улсад зах зээлд гарсан шинэ загвар байх шаардлагатай. Нэр дэвшигчдийг 23 орныг төлөөлсөн 60 авто сэтгүүлч үнэлнэ. Ирэх хоёр сарын хугацаанд шүүгчид эдгээр шинэ загваруудыг туршиж, эцсийн үнэлгээгээ гаргах ёстой. Финалын өмнө бүх долоон загварыг Бельги дахь туршилтын полигон дээр хамт туршиж үзнэ. Шүүгч бүр хамгийн багадаа таван финалчийн дунд 25 оноо хуваарилах ёстой бөгөөд хамгийн ихдээ 10 оноо өгч болно.
Уламжлал ёсоор Европын шилдэг автомашиныг хаврын Женевийн авто үзэсгэлэнгийн үеэр зарладаг байсан ч энэ үзэсгэлэн хаагдсанаар өнгөрсөн жилээс хойш шагнал гардуулах ёслолыг Брюссельд зохион байгуулдаг болжээ. 2024 онд уг шагналыг Renault Scenic E-Tech цахилгаан кроссовер хүртсэн билээ.