79 настай "Хот-род эмээ" Cadillac машинаараа дугуй шатаалтад түрүүлжээ
79 настай америк эмэгтэй Энни Келер The Drive хэмээх автомашины мэдээллийн сайтад хандаж дугуй шатаалтын тэмцээнд оролцох боломж хайж байгаагаа илэрхийлсэн байна Тэрээр хэд хэдэн уралдаанд түрүүлж Annie the Hot Rod Granny буюу ldquo Хот род эмээ Энни rdquo гэх хочтой болжээ Энни найман ачтай хүндэт насандаа саяхан автомашинд дуртай

79 настай америк эмэгтэй Энни Келер The Drive хэмээх автомашины мэдээллийн сайтад хандаж, дугуй шатаалтын тэмцээнд оролцох боломж хайж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэд хэдэн уралдаанд түрүүлж, "Annie the Hot Rod Granny" буюу “Хот-род эмээ Энни” гэх хочтой болжээ.
Энни, найман ачтай, хүндэт насандаа саяхан автомашинд дуртай болсон гэжээ. Түүний хүү Жейми Хатчинс Иллинойс мужид хөдөлгүүр засварын газар ажиллуулдаг бөгөөд эхдээ 1957 оны Cadillac 62 загварын винтаж машинаар бэлэг барьсан байна. Уг машинд 8.1 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүр суурилуулсан бөгөөд бусад сайжруулалтын талаар мэдээлэл байхгүй байна.
Энни уг машиныг авсны дараа 6.7 мянган километрийн урт аялалд гарч, Калифорни руу яваад буцсан аж. Замдаа тэрээр дугуй шатаалтын тэмцээнүүдэд оролцож, Иллинойс мужийн International Route 66 Mother Road Festival болон Индиана мужийн Eville Shindig-д түрүүлж, олон шүтэн бишрэгчтэй болжээ. Гэвч түүний YouTube сувгаар дөнгөж 100 гаруйхан хүн дагаж байгаа аж.
Энэ оны эхээр Nissan компани шатсан дугуйны үнэртэй үнэртэн гаргасан билээ. Тус үнэрийг бүтээхэд Хятадын алдартай үнэртний мастер оролцож, Formula E-гийн уралдааны машины дугуйнаас гарсан тоосонцорыг найрлагад нь ашигласан гэнэ.