М.Батцэрэн: Хээрийн замд саатал их гарна аа
Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Хүрээлэнгийн эрдэмтэн ашигт ургамалын тархалтын судлаач М Батцэрэнгийн сонирхолтой өгүүлэмжээс Хэ хэ хээрийн замд саатал их гарнаа тэдгээрээс зарим зураг оруулж байсан байнаа Энэ Өмнөговь аймгийн Номгон сумын Борзонгийн говьд элсэн суусан үеийн зураг байна 2007 он За энэ бол Мөнгөнморьт суманд Ойт хээрийн суурин барихаар

Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Хүрээлэнгийн эрдэмтэн ашигт ургамалын тархалтын судлаач М.Батцэрэнгийн сонирхолтой өгүүлэмжээс..
"Хэ хэ хээрийн замд саатал их гарнаа, тэдгээрээс зарим зураг оруулж байсан байнаа."
Энэ Өмнөговь аймгийн Номгон сумын Борзонгийн говьд элсэн суусан үеийн зураг байна. 2007 он.
За энэ бол Мөнгөнморьт суманд Ойт хээрийн суурин барихаар явж байгаад "Бонго" машин эвдэрч зогссон үе. 2009 он.
"Бонго" машины энэ юм нь эвдэрсэн.
Эрдэнэсант сумаас Лүн сум явж байгаад хойт дугуй хагарсан. Запас сайн дугуйтай явсан болохоор дор нь солиод цааш явсан. 2010 он.
Төв аймгийн Баянчандмана сумаас хойш төв зам дээр машин маань эвдрээд буусан байдал. Бид машинаа буруу тавьсан, аваарын тэмдэг тавиагүйгээс аймшгийн осол аваар гарах дөхсөн шүү. Бурхны авралаар зүгээр өнгөрсөн. 2010 он.
Эрдэнэбулган сумын Бадаргын даваанд. Япон тэрэгний мотор халдаггүй гэсэн чинь манай Исузу-гийн мотор халаад бүр буцалсан, тэгээд хөргөж байнаа. Хуучин тэрэг болохоор халсан байхаа. 2010 он.
Нэгэн намар 9 сарын сүүлээр Гурванзагал суманд судалгаагаар явж байхад янзын хүйтэрсэн шүү. Гэхдээ удаан саатаагүй ээ. 2010 он.
Залуустайгаа энэ микрогоор Дорнод Монголд явж байгаад Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд шаварт суусан. Манай залуус гялалзуулаад шавраас гаргасаан. 2012 он.
Борооны дараа замаас гарч болдоггүй, гарвал дэвтсэн хөрсөнд ингээд сууна даа.
За даа ер нь муу тэрэгтэй явах хэцүү. Байсхийгээд л нэг юм нь эвдэрнэ, туршлагатай жолооч бол аргалаад явдаг. Өндөршил суманд энэ "Делика"-гийн нэг юм нь эвдрээд түр буудаллаж байна. 2013 он.
Бид хэд бороотой үед Сэлэнгийн Хүдэрээс Бугант явж байгаад Делика маань замын хажуу руу гулгаад ингэж суусан. 2013 он.
Харин жолоочид маань ийм нэгэн данхраад байсан, түүгээр машинаа данхраадаж өргөөд, дугуйн доогуур нь мод чулуу хийж гарсан шүү. Ийм үед хөдөө явахад залуучууд их тустай даа. Хэрлэнгийн хүү Ганбаа маань л гүрийсэн дээ хэ хэ.
Оросуудтай Халхголд явж байгаад Сологосын энэ Старикс тэрэгний хойт нум нь (энэ тэрэгний нум гэж гонжийсон урт лоом шиг төмөр байсан хэ хэ) хугарч билээ. Харин жолооч Найдан маань запас сайтай явснаас янзлаж, ажлаа үргэлжлүүлсэн. 2014 он.
Анд Баатараатай Цэнхэрмандал суманд хавар эрт явж байгаад цасанд суусан. Хөөрхий жолооч залуу гүрийж байгаад гаргасан даа. 2014 он.
Аа энэ базтайгаа Баян-Өлгийд явж байгаад Прадо-гийн маань өндгөн тулгуур хугараад зогсож байна. Би нас ахиад хийх нь бага, хэлэх их болсон байнаа, залуудаа бол ч ханцуй шамлаад орж явчихдаг байлаа гэж. 2014 он.
Хөвсгөлийн Цэцэрлэг суманд явж байхад найман сард хяруу унаад янзын хүйтэн хонож билээ. Бид ч яахав яваад сурсан гайгүй хоносон, харин хамт явсан залуу маань жаахан зутарсан байх хэ хэ, үүнээс хойш экспедици дуустал зочид буудалд хоносон. 2014 он.
Бурханхалдун явж байгаад Хэрлэн голд суугаад татуулж байна. 2015 он.
МЯЭУС-ын экспедиц Улаан-Уул сумын Гунын голын усанд суусан. Хүний үгэнд ордоггүй жолооч, хэлсэн гармаар гарахгүй товчилж байна гээд суусан шүү. Туршлагагүй мөртлөө хэнэггүй, үг авдаггүй жолоочтой дахин явмааргүй юм билээ. 2015 он.
Аа энэ манай багийн нэг Пургон Түнэл суманд унасан байдал. Хээр авч явах машин тэрэгний бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж явахгүй бол иймэрхүү юм болдог. Энэ тэрэгний тормос нь муу байснаас уулын уруу гүйж унасан шүү, азаар хүн бэртээгүй. 2015 он.
За зарим жолооч хэтэрхий хаширлаад бас замд садаа болноо. Энэ пургон Байдрагийн голыг чирүүлж гарч байгаа нь. 2015 он.
Ононгийн халуун рашаан явж байгаад нэг тэрэг маань замын хажуу руу гулгаж орсон. Туршлагагүй жолоочоо гэж ........ 2016 он.
Баацагаан сумаас аймгийн төв явж байгаад Хэрсэнгийн талд энэ Прадо-гийн маань өндгөн тулгуур хугарсаан.
Жолоочид маань өндгөн тулгуур байсан, хэдэн цааснаас нөгөө запасаа зарсан байж билээ. "Хээр ганц машин юу ч тохиолдоно, хэцүү гэж үнэн учраа хэлэхгүй яасан гэхээр худалдаж авна гэхээр нь өгсөн" гэж байсан, бүтэхгүй ээ. Харин ойролцоохон газарт утсны сүлжээтэй байснаас сум руу ярьж машин дуудуулж цааш явсан даа. 2016 он.
За тэр хамгийн сүүлийн Прадо-гийн хойт нум хагарч, мөн Улаанбаатарруу буцаж пүршин нум тавиулсан. Монголд хээрийн замд тэр хийн нум гэж хэрэггүй эд байна лээ. 2016 он.
Шинэжинст сумын Ногоон цав орох гэж яваад элсэнд сууж билээ. 2018 он.
Баян-Адарга сумын Ононгийн первааз. Гол үерлээд гарч болохгүй, тойрч Дадалын гүүрээр гарч билээ, одоо гүүртэй болсон, амар. 2018 он.
Энэ Дорнодын Цагаан-Овоогоос Хэнтий Батноров явж байгаа бөгөөд орой болж байхад Хайлюкс-ын маань өндгөн тулгуур хугарч билээ. Баз маань найз руугаа утасдаж (одоо ч манай Монгол гар утасны сүлжээтэй амар болсон) сумруу явж өндгөн тулгуураа гагнуулсан. Ер нь Монголын замд Япон тэрэгний өндгөн тулгуур их хугардаг юм билээ. 2019 он.
Тэндээ хоноод өглөө нь.
За гол усыг жижигхэн гэж басаж болдоггүй, Батширээтээс Биндэр явж байгаад энэ горхинд суусан. Лебодкатай машин ч амар, өөрийгөө татаад гарчихдаг. 2021 он.
Хаврын шар устай үед ийм жижиг гол горхинууд суулгана шүү дээ. Мөн л уулын хөтөл дээр гарч утсаар яриад, машин дуудаж татуулж гарсан. 2022 он.
За энэ Ланд-200-тай явж байгаад урд дугуй дугараад зогсож, нэг иймэрхүү суусан. Учир нь урд дугуйнд жижиг чулуу ороод тачигнаад байсан юм билээ хэ хэ, тэгээд янзлаад цааш ажилдаа явсан. 2022 он.
Энэ бол Арбулаг суманд шаварт суусан байдал. Манай зулуус, охид бүсгүйчүүд чадалтай юм билээ, пургоноо шавраас "суга татсан" шүү хэ хэ. 2022 он.
За энэ ч яахав эвдэрч янз бүрийн юм болоогүй, зүгээр л үйлчилгээ тосолгоо хийж байна. Туршлагатай жолооч нар ондоо шүү, байнга машин тэргээ үзэж хянаж, энэ тэр юмыг нь янзлаж, арчилж явдаг. Ийм л жолооч хэрэгтэй байдагдаа манай ажилд. Ажил дуусах үед Сэлэнэ аймгийн Орхон суманд. 2022 он.
Энэ Өмнөговь аймгийн Номгон сумын Борзонгийн говьд элсэн суусан үеийн зураг байна. 2007 он.