БНХАУ-д үнийн дайн эрчимжиж, "Nio"-ийн орлого шинжээчдийн таамагт хүрсэнгүй
Nio компанийн алдагдал III улиралд 4 4 тэрбум юань болов БНХАУ ын автомашины салбарт үнийн дайн өрнөж байгаа энэ үед цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio компанийн III улирлын орлого шинжээчдийн таамгаас тааруу үзүүлэлттэй гарлаа Тайлант хугацаанд тус компанийн орлого 18 7 тэрбум юань буюу 2 6 тэрбум ам доллар болж өссөн

“Nio” компанийн алдагдал III улиралд 4.4 тэрбум юань болов.
БНХАУ-ын автомашины салбарт үнийн дайн өрнөж байгаа энэ үед цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio” компанийн III улирлын орлого шинжээчдийн таамгаас тааруу үзүүлэлттэй гарлаа.
Тайлант хугацаанд тус компанийн орлого 18.7 тэрбум юань буюу 2.6 тэрбум ам.доллар болж өссөн ч шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Түүнчлэн алдагдал нь 4.4 тэрбум юань болсон нь таамаглаж байснаас бага зэрэг өндөр үзүүлэлт болжээ.
Дээрх мэдээллийн дараа Нью-Йоркийн арилжаагаар “Nio”-ийн хувьцааны ханш 6.9 хувиар унасан байна.
БНХАУ-д “Tesla”-ийн эхлүүлсэн үнийн дайн “Nio” компанийн санхүүд цохилт болж, өнгөрсөн онд автомашиныхаа үнийг 30 мянган юаниар хямдруулж байсан юм.