Хойд Солонгос хамгийн хүчирхэг 2 системээ ОХУ-д илгээжээ
Хойд Солонгосын Коксан 170 мм ийн өөрөө явагч гаубицуудыг ОХУ ын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдсэн Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлснээр Умардаас ОХУ д 170 мм ийн пуужин хөөргөх системийг 240 мм ийн олон пуужин хөөргөх системтийн хамтаар шилжүүлжээ Эдгээр нь Хойд

Хойд Солонгосын "Коксан" 170 мм-ийн өөрөө явагч гаубицуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдсэн. Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлснээр Умардаас ОХУ-д 170 мм-ийн пуужин хөөргөх системийг 240 мм-ийн олон пуужин хөөргөх системтийн хамтаар шилжүүлжээ. Эдгээр нь Хойд Солонгосын эзэмшдэг хамгийн хүчирхэг хоёр систем юм.
"Коксан" өөрөө явагч гаубицын ажиллагааны цар хүрээ нь 60 км бөгөөд эхний ээлжинд нэг минутад дөрвөн удаа, дараа нь гурван минут тутамд нэг удаа буудах боломжтой.
Пёньяны зэвсэглэлд олон зуун "Коксан" бий. Анхны "Коксан" 1978 онд, дараагийн шинэ хувилбар нь 1989 онд гарч ирсэн. Энэ нь Хойд Солонгосын зэвсэглэлд байгаа хамгийн хол тусгалтай пуужингийн бус их бууны систем юм.
Хойд Солонгосын зэвсэглэл нь ихэвчлэн хуучин технологид суурилсан боловч найдвартай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ давуу талтай. Украин дахь дайныг нисгэгчгүй онгоц болон бусад шинэлэг зүйлээр тодорхойлж байгаа ч их буунууд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.