Гэрээсээ ажиллагсад илүү унтдаг
Их Британид хийсэн судалгаагаар гэрээсээ ажиллаж буй хүмүүс оффис руугаа явдаг хүмүүсээс өдөрт 24 минут илүү унтдаг Тус улсын статистикийн байгууллагаас судалгааг хийжээ Гэрээсээ ажилладаг хүмүүс ажил руугаа явах ирэх цагийг унтаж эсвэл амарч өнгөрөөдөг аж Энэ нь нийт нэг цагийн хугацаа юм nbsp Мөн тэд бусад хүмүүстэй харьцуулахад дасгал

Их Британид хийсэн судалгаагаар гэрээсээ ажиллаж буй хүмүүс оффис руугаа явдаг хүмүүсээс өдөрт 24 минут илүү унтдаг.
Тус улсын статистикийн байгууллагаас судалгааг хийжээ. Гэрээсээ ажилладаг хүмүүс ажил руугаа явах, ирэх цагийг унтаж эсвэл амарч өнгөрөөдөг аж. Энэ нь нийт нэг цагийн хугацаа юм.
Мөн тэд бусад хүмүүстэй харьцуулахад дасгал хөдөлгөөнд 15 минутыг илүү зарцуулжээ.
Оффисоос ажилладаг хүмүүс өдөр бүр 56 минутыг ирж, буцахад зарцуулдаг. Тэд хамгийн багадаа өдөрт долоон цаг ажилладаг бол гэрээсээ ажилладаг хүмүүсийнх 6 цаг 50 минут байжээ.
Ажил олгогчид ажилтнуудынхаа эрүүл мэнд, тав тухын төлөө гэрээсээ ажиллахыг нь зөвшөөрдөг. Гэвч Амазон гэх мэт зарим компани гэрээс ажиллах цагийг бүр мөсөн тэглэжээ.
Эх сурвалж: BBC