"Storm Shadow"-ын цохилтоор 500 хойд солонгос цэрэг амиа алдсан гэв
Украины арми ОХУ ын баруун хэсгийн Курск мужид цохилт өгөх үеэр Хойд Солонгосын 500 цэрэг амиа алдсан гэж Киевийн хэвлэлд мэдээлжээ Тодруулбал батлан хамгаалахын мэдээ нийтэлдэг RBC Ukraine хэвлэлд Хойд Солонгосын цэргүүд Storm Shadow ын цохилтоор амиа алдсан гэв Курск мужид хэд хоногийн өмнөх цохилтоор Хойд Солонгосын ахлах генерал шархадсан

Украины арми ОХУ-ын баруун хэсгийн Курск мужид цохилт өгөх үеэр Хойд Солонгосын 500 цэрэг амиа алдсан гэж Киевийн хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, батлан хамгаалахын мэдээ нийтэлдэг "RBC Ukraine" хэвлэлд "Хойд Солонгосын цэргүүд ‘Storm Shadow’-ын цохилтоор амиа алдсан гэв.
Курск мужид хэд хоногийн өмнөх цохилтоор Хойд Солонгосын ахлах генерал шархадсан гэсэн мэдээлэл мөн гарсан билээ. Пёньянаас 10 мянга гаруй цэргээ Украинд илгээсэн гэх мэдээллээс хойш анх удаа Хойд Солонгосын өндөр албан тушаалтан шархадсан нь энэ юм. Шархадсан генералын нэр болон биеийн байдал хараахан тодорхой болоогүй байна.
Дашрамд дурдахад, Украин өнгөрсөн долоо хоногт анх удаа Их Британи, Францын хамтран бүтээсэн "Storm Shadow" пуужинг Оросын газар нутаг руу харвасан. "Reuters" агентлаг болон Оросын эрх баригчид уг пуужингаар хил давсан цохилт өгснийг баталсан байна. Оросын нэгэн албан тушаалтан өнгөрсөн Лхагва гаригт телеграмдаа "Storm Shadow" пуужингийн хэлтэрхийний зургийг нийтэлжээ. Тэрбээр мөн Оросын Курск муж руу уг пуужингаар 12 удаа харвасан гэж мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхий Украины хилээс 56 километрийн зайд орших Оросын Марино тосгонд олдсон бөгөөд дээр нь "Storm Shadow" гэж бичсэн байжээ.