Toyota шинэ дотоод шаталтын хөдөлгүүрийн гэр бүл бүтээжээ
Toyota Motor компани өндөр үр ашигтай харилцан нийцтэй дотоод шаталтын хөдөлгүүрийн шинэ гэр бүлийг бүтээжээ Эдгээрийг одоогоор X 15 болон X 20 код нэрээр нэрлэж байна Энэ хоёр хөдөлгүүр нь эгц байрлалтай 4 цилиндртэй бензинээр ажилладаг бөгөөд X 15 нь 1 5 литрийн X 20 нь 2 0 литрийн багтаамжтай

Toyota Motor компани өндөр үр ашигтай, харилцан нийцтэй дотоод шаталтын хөдөлгүүрийн шинэ гэр бүлийг бүтээжээ. Эдгээрийг одоогоор X15 болон X20 код нэрээр нэрлэж байна.
Энэ хоёр хөдөлгүүр нь эгц байрлалтай, 4 цилиндртэй, бензинээр ажилладаг бөгөөд X15 нь 1.5 литрийн, X20 нь 2.0 литрийн багтаамжтай. Жижиг багтаамжтай хөдөлгүүрийг энгийн (атмосферик) болон турботой хувилбараар үйлдвэрлэх бол 2.0 литрийн хөдөлгүүрийг зөвхөн турботойгоор хийхээр төлөвлөж байна.
Car Watch сайтад мэдээлснээр, шинэ хөдөлгүүрүүдийн цилиндрийн диаметр ба поршений явалтын харьцаа 1.2 байна.
Эдгээр хөдөлгүүрийн онцлог нь ижил багтаамжтай бусад хөдөлгүүртэй харьцуулахад намхан өндөртэй байхаар зохион бүтээсэн явдал юм. Энэ нь автомашинд илүү зай хэмнэх боломжийг олгоно.
2.0 литрийн хөдөлгүүр нь 400 морины хүчтэй болтлоо хүчжүүлэх боломжтой нь гайхалтай үзүүлэлт юм.
Шинэ хөдөлгүүрийн прототипүүдийг Японд болсон дэлхийн раллийн аварга шалгаруулах тэмцээний финалын үеэр танилцуулжээ.
Эдгээр шинэ дотоод шаталтын хөдөлгүүрийг цэнэглэгддэг төрлийн гибрид системд ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд Toyota-гийн ирээдүйн спорт загваруудад ч мөн ашиглах магадлалтай. Эдгээр хөдөлгүүрийн техникийн үзүүлэлтүүдийг 2025 оны эхээр болох албан ёсны танилцуулгын үеэр дэлгэрэнгүй илчлэх болно.
Зурагт: Toyota Motor компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Хироки Наказима