Toyota-ийн удирдах албан тушаалтан Celica спорт купег дахин үйлдвэрлэх тухай мэдээллийг санамсаргүй задруулжээ
Toyota ийн алдарт nbsp Celica nbsp урд хөтлөгчтэй спорт купег дахин сэргээх тухай цуурхал улам хүчээ авч байна Celica ийн шинэ наймдугаар үеийн загвар үнэхээр худалдаанд гарах гэж байгаа гэдгийг Toyota компанийн дэд ерөнхийлөгч Хироки Наказима өнгөрсөн бямба гарагт Японы раллигийн үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр шууд батлан хэлжээ

Toyota-ийн алдарт Celica урд хөтлөгчтэй спорт купег дахин сэргээх тухай цуурхал улам хүчээ авч байна. Celica-ийн шинэ, наймдугаар үеийн загвар үнэхээр худалдаанд гарах гэж байгаа гэдгийг Toyota компанийн дэд ерөнхийлөгч Хироки Наказима өнгөрсөн бямба гарагт Японы раллигийн үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр шууд батлан хэлжээ. Энэ нь 2024 оны Дэлхийн раллийн аварга шалгаруулах тэмцээний (WRC) сүүлийн шат байсан юм.
Гэсэн хэдий ч топ менежерийн мэдэгдлийг даруйхан залруулсан хүн нь хэвлэлийн хурлын гол зочин — Toyota Motor компанийн удирдах зөвлөлийн дарга Акио Тойода байлаа. Тэрбээр дэд ерөнхийлөгчийн хэт урам зоригт хандаж, "Бүх зүйл эцэслэн шийдээгүй байгаа" хэмээн хурдан тайлбар өгчээ.
Энэхүү мэдээлэл задрах болсон шалтгаан нь Акио Тойода өөрт нь хандсан "Celica загварыг дахин үйлдвэрлэх боломж" хэмээх асуултыг удирдах ажил хариуцсан дэд ерөнхийлөгч рүү чиглүүлснээс үүдэлтэй аж. Үүний улмаас дэд ерөнхийлөгч илэн далангүй хариулт өгөхөд хүрсэн бололтой.
Хэвлэлийн хурлын гадна талбайд болсон дулаахан намрын өдрийн таатай уур амьсгал, эсвэл компанийн ахмад удирдагчийн санааг буруу ойлгосноос үүдсэн санамсаргүй илэн далангүй байдал — энэ үйл явдал яг юу байсныг та өөрөө дүгнээрэй.
1991 Toyota Celica T180
Celica бол Toyota-гийн хамгийн чухал авто спортын брэндүүдийн нэг юм. Энэ нэрээр Toyota хамгийн алдартай спорт автомашинуудаа урт хугацаанд үйлдвэрлэж байсан. Гэвч 2006 онд долдугаар үеийн загварыг үйлдвэрлэхээ зогсоосноос хойш бараг хорь орчим жилийн турш Celica нэрийг компани дахин ашиглаагүй байгаа билээ.