Mitsuoka хуурамч булчин-карын захиалга авч эхэллээ
Японы ретро автомашины хосгүй хувиргалтаараа алдартай Mitsuoka Motor компани 11 р сарын 22 ноос өөрсдийн хамгийн сүүлийн бүтээл болох nbsp M 55 фейк масл кар ын захиалгыг Японд авч эхэлжээ Энэхүү загвар нь nbsp Honda Civic nbsp лифтбэкийг өөрчлөн сайжруулж бүтээсэн хувилбар юм M 55 ыг концепт загварын статустайгаар нэг

Японы ретро автомашины хосгүй хувиргалтаараа алдартай Mitsuoka Motor компани 11-р сарын 22-ноос өөрсдийн хамгийн сүүлийн бүтээл болох M55 фейк масл-кар -ын захиалгыг Японд авч эхэлжээ. Энэхүү загвар нь Honda Civic лифтбэкийг өөрчлөн сайжруулж бүтээсэн хувилбар юм.
M55-ыг концепт загварын статустайгаар нэг жилийн өмнө танилцуулсан билээ. Civic-ийн бүх гаднах хэсгүүдийг композит материалаар шинэчлэн бүтээжээ. Шинэ капот, урд далавч, бампер нь анхнаасаа дахин загварчлагдсан бол фарны оронд дөрвөн тусдаа дугуй гэрлийг суурилуулсан байна. Арын хэсэгт нь шинэлэг бампер, шинэ гэрэлтүүлгийн блок, арын шилэн дээрх хаалт суурилуулсан бөгөөд M55-ыг урд талаас нь харахад классик Dodge Challenger загварыг санагдуулам болсон байна. Харин арын хэсэг нь 1970-аад оны спорт машинуудаас санаа авчээ.
Mitsuoka компанийн мэдээлснээр, M55-ийн эхний 100 ширхэгийг Zero Edition тусгай загварын хувилбараар гаргах аж. Энэ хувилбарын онцлог нь тусгай таних тэмдэгтэй гадаргуу, доторлогооны лого бүхий чимэглэл, мөн суудалд нь хөх өнгийн даавуун материал ашиглаж, тусгай лого хатгамалтай байх юм.
Фейк масл-кар анх танилцуулагдсанаас хойш Mitsuoka нийт 1300 урьдчилсан захиалга хүлээн авчээ.
Техникийн хувьд M55 нь Honda Civic-тэй ижил, 1.5 литрийн турбо хөдөлгүүртэй (182 морины хүчтэй) бөгөөд 6 араатай механик хурдны хайрцаг эсвэл вариаторын сонголттой.
Үнэ : Mitsuoka M55 Японд 8,085,000 иенээс эхэлнэ (ойролцоогоор 5.4 сая рубль).