Mercedes-Benz зардлаа эрс бууруулах арга хэмжээ авахаар зэхэж байна
Mercedes Benz компани зардлаа их хэмжээгээр танах шаардлагатай тулгарчээ Германы автомашин үйлдвэрлэгч ойрын хэдэн жилд жил бүр олон тэрбум еврогийн хэмнэлт хийх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна Энэ талаар Германы nbsp Handelsblatt nbsp сонин тус компанийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ Хямралын эсрэг төлөвлөгөөний нарийн мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байгаа ч

Mercedes-Benz компани зардлаа их хэмжээгээр танах шаардлагатай тулгарчээ. Германы автомашин үйлдвэрлэгч ойрын хэдэн жилд жил бүр олон тэрбум еврогийн хэмнэлт хийх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Германы Handelsblatt сонин тус компанийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Хямралын эсрэг төлөвлөгөөний нарийн мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байгаа ч Германы хүнд эдийн засгийн нөхцөл байдал болон 2024 оны эхний есөн сарын борлуулалтын тааруу үзүүлэлтийг харгалзан үзэхэд, Mercedes-Benz компанийн Германд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд ажиллах хүчийг их хэмжээгээр цомхотгох нь зайлшгүй гэж үзэж байна.
Mercedes-Benz Германд нийтдээ 90 мянга орчим ажилтан ажиллуулдаг бөгөөд зарим үйлдвэрүүдийг бүрэн хаах магадлал ч байж болох юм. Тус улсад Mercedes-Benz-ийн таван автомашины болон зургаан хөдөлгүүрийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Европын Холбооны орнуудаас Испани, Унгарт автомашины, Польш, Румынд хөдөлгүүрийн үйлдвэрүүд Mercedes-Benz-д харьяалагддаг.
Эдийн засгийн хүндрэлийн хүрээнд бусад автомашин үйлдвэрлэгчид ч мөн адил хэмнэлтийн арга хэмжээ авч байна. Volkswagen хоёр үйлдвэрээ хааж, Германд хэдэн арван мянган ажлын байр цомхотгон, үлдсэн ажилтнуудын цалинг бууруулах гэж байгаагаа зарласан. Audi Брюссель дэх үйлдвэрээ хааж, нийт ажиллах хүчнийхээ 15%-ийг цомхотгохоор шийдвэрлэсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Ford компани Германи болон Их Британийн үйлдвэрүүдээс нийт ажилтнуудынхаа 14%-ийг цомхотгож, Европ дахь үйлдвэрүүдийн ажлын цагийг танах талаар мэдэгдсэн байна.