Pininfarina ателье цахилгаан супер-яхтын дизайныг бүтээлээ
Италийн алдарт Pininfarina ателье nbsp Kairos 80 супер яхт nbsp төслийн анхны зургуудыг танилцууллаа Энэхүү төслийг нэр хүндтэй Oceanco хөлөг онгоцны үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд яхт нь өвөрмөц дизайнаараа онцгойрон тав тухыг дээд зэргээр хангахад зориулагджээ Цахилгаан хөдөлгүүртэй платформтой байх нь тодорхой болсон боловч техникийн дэлгэрэнгүй мэдээлэл болон төслийн

Италийн алдарт Pininfarina ателье Kairos 80 супер-яхт төслийн анхны зургуудыг танилцууллаа. Энэхүү төслийг нэр хүндтэй Oceanco хөлөг онгоцны үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд яхт нь өвөрмөц дизайнаараа онцгойрон, тав тухыг дээд зэргээр хангахад зориулагджээ. Цахилгаан хөдөлгүүртэй платформтой байх нь тодорхой болсон боловч техникийн дэлгэрэнгүй мэдээлэл болон төслийн хэрэгжилтийн хугацаа одоогоор зарлагдаагүй байна.
Kairos 80 онцлог
Хувийн дүр төрх : Kairos 80-ын гаднах загвар нь бусад ижил ангиллын яхтуудаас эрс ялгарахуйц өвөрмөц байхаар бүтээгдсэн.
Геометрийн корпус : 80 метр урт корпусыг булантай, геометрийн хэлбэртэй хийгдсэн бөгөөд хажуу хэсэгт онцлог хонхорхойнуудтай.
Ассиметрийн шийдэл : Олон давхрын хэлбэрийг ассиметрээр шийдэж, байгальтай ойр, хүрээлэн буй орчинтой холбогдох мэдрэмж төрүүлэхээр бүтээжээ.
Тонирсон шиллэгээ : Гаднах давхаргын "слоист" байдлыг онцлохын тулд шилэн хэсгүүдийг тонирсон байна.
Дотоод зохион байгуулалт
Интерьерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан нийтлэгдээгүй ч төсөл хариуцсан ерөнхий дизайнер Даниэле Маццоны хэлснээр, орон зайг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн дасан зохицох боломжтой байхаар төлөвлөжээ.
Дотоодод дараах хэсгүүд багтана:
Хооллох болон амрах талбайнууд.
Жакузи болон том усан бассейн.
Наран шарлагын талбай.
Нисдэг тэрэгний тавцан.
Simply Custom төсөл
Kairos 80 нь Oceanco-гийн Simply Custom төслийн нэг хэсэг бөгөөд уг төслийн хүрээнд нэгэн ижил цахилгаан платформ дээр дэлхийд алдартай загварын ательегийн бүтээлээр янз бүрийн загварын супер-яхтуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Бусад төслүүд
Өнгөрсөн жил BMW өөрийн өвөрмөц загвартай Icon яхтаа танилцуулсан. Энэхүү загвар нь шилэн ханатай зочны өрөөг санагдуулам бөгөөд усан доорх далавч дээр байрлах онцлогтой. Энэ яхт мөн л цахилгаан мотороор ажилладаг.