Ижилбаяр: Нэмэлтдээ тод ламп хийхгүй байя
1 рт энэ бол нэмэлт гэрэл биш ээ Fog light буюу манангийн гэрэл Өөрөөр хэлбэл манан шуурга бороо гэх мэт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед aшиглах зориулалттай эд л дээ Энэ гэрлийг асааснаар жолооч танд баруун урд зүүн урд доорх чигт 5 м болон урд чигт газрын түвшинд чиглэлтэй ойролцоогоор 20

1-рт энэ бол нэмэлт гэрэл биш ээ. Fog light буюу манангийн гэрэл. Өөрөөр хэлбэл манан, шуурга, бороо гэх мэт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед aшиглах зориулалттай эд л дээ. Энэ гэрлийг асааснаар жолооч танд баруун урд, зүүн урд доорх чигт 5м болон урд чигт газрын түвшинд чиглэлтэй ойролцоогоор 20м орчим л тусаж, тодхон харагдана.
Бид одоогоор холын гэрлээ зөв хэрэглэж хэвшээгүй, сураагүй л байна. Үүн дээр нэрмээс болох мэт манангийн гэрэлд хурц чийдэн (ламп) тавьж, холын гэрлээс дутахааргүй аюултай орчин, нөхцөлийг үүсгэж байна.
Манангийн гэрэлд гялбах ба тусгах 2 хэмжээс байна гэж үзвэл ойлгогдох байх.
Тод чийдэн хийснээр гялбах хоруу байдал л нэмэгдэхээс тусгах хэмжээс нэмэгдэхгүй.
Мэдээж үзэгдэх орчин муу үед жолооч та ойролцоогоор 40 км/ц-аас ихгүй хурдаар хөдөлгөөнд оролцоно. Зөвхөн энэ үед чинь л энэ гэрэл үүргээ гүйцэтгэнэ!
Харин бидний хурц чийдэн (lamp) тавьж, хурдтай давхих үед ямар ч нэмэргүй, тус болохгүй.
Ухаандаа манангийн гэрэл урагш 20м тусаж гэрэлтүүлнэ гэж төсөөлөн үзвэл /ер нь газарт хэдэн м тусдаг вэ?/, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жишээ нь 20 км/ц хурдтай, болгоомжтой удаан явж байх үед 20м-ийн цаана байгаа саад танд харагдаж эхэлснээс хойш 3.6 сек хугацаанд очно гэсэн үг. Энэ 3.6 секундэд жолооч хангалттай арга хэмжээ авах буюу жолоодлого хийнэ. (Уг нь бол асаасан байгаа ойрын гэрэлд чинь бүр холоос харагдана л даа)
Цааш хурдыг нэмбэл 40 км/ц-т 1.8 сек, 60 км/ц-т 1.2 сек, 80 км/ц-т 0.9 сек буюу 100 км/ц-ийн хурдтай явж байх үед ердөө 0.7 сек газрыг тусгана гэсэн үг. 100 км/ц буюу энэ өндөр хурдаар явж байгаа үед нэг секунд ч хүрэхгүй, ердөө 0.7сек-д жолооч та юуг ч гүйцэтгэж амжихгүй, тэгэхээр хурдтай үед манангийн гэрлийг хэрэглэх ямар ч шаардлагагүй юм аа. Өөрөөр хэлбэл таны өмнөх болон хажуу талын саад зөвхөн тод, нүдний өмнүүр зурсхийн харагдаад л өнгөрнө.
Хамгийн чухал нь манангйин гэрэл нь газрын түвшинд чиглэлтэй ойрхон, таруу тусдаг тул түүнд тод чийдэн (lamp) хийх ямар ч шаардлагагүй. Энэ гэрэл нь дээр бичсэнчлэн ойрхон тусах хийцтэй боловч урагш алсад тусгалгүйгээр гялбаж байдаг. Энэ гялбаа нь эсрэг, өөдөөс ирж байгаа жолоочид гялбаа өгч, аюултай байдал үүсгэдэг.
Эцэст нь манангийн гэрэлд хурц чийдэн (lamp) тавьснаар “ӨӨРТ НЭМЭРГҮЙ, ӨРӨӨЛД АЮУЛТАЙ” байдлыг үүсгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Гэрэл бүр өөр өөрийн үүрэгтэй. Манангийн гэрэл буюу газрын түвшинд, доош чиглэлтэй тусах гэрлээр алсыг харна ч гэж юу байх вэ дээ.
Иймд жолооч та хариуцлагаа ухамсарлаж, бусдыг хүндэтгэн, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Гэрлийн тусгалаа тохируулья
Холын гэрлээ шилжүүлье
Ардаас тусах холын гэрлээ унтраая
Ардаас холын гэрлээ олон удаа анивчуулахгүй байя
Ар талдаа цагаан гэрэл хэрэглэхгүй байя
Урд талдаа улаан гэрэл хэрэглэхгүй байя
Жил бүр авто ослоор 500 гаран хүн нас барж байна. Ослын багагүй хувь нь гэрэл буруу хэрэглэснээс болж байгаа. Төсөөлөөд үз дээ, 2 хоног тутамд 3н айлын балчир үрс өнчирч, нулимстай үлдэж байна. Авто осол бол сэргийлж, урьчилан арга хэмжээ авч, тохиолдохгүй байж болох зүйл.
Авто замын хөдөлгөөн бол хэн нэгний хувиа хичээдэг, аминчхан байдаг талбар биш юмаа ! Бусдадаа түгээж хамтдаа аюулгүй байдлаа хангацгаая
ОДОО, "НЭМЭЛТИЙН ТОД ЛАМПУУДАА" БОЛЬЦГООЁ ОО !
Биенээ хүндэлье, хайрлая. Бид цөөхүүлээ шүү дээ.