Оросын Атом автомашины жолооны хүрдний дэлгэцийн талаар мэдээлэл өглөө
АО Кама стартап компани өөрсдийн бүтээж буй Атом цахилгаан машины жолоочийн зориулалттай дижитал дэлгэцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө Энэхүү дэлгэц нь 7 инчийн хэмжээтэй хүрдний дээд хэсэгт суурилуулсан бөгөөд 1920 x 1080 пикселийн нягтаршилтай Дэлгэц нь мэдрэгчтэй боловч жолооч санамсаргүй хүрэхээс сэргийлэх эргономик хийцтэй Уг дэлгэцээр дамжуулан агааржуулалтын систем мультимедиа

АО "Кама" стартап компани өөрсдийн бүтээж буй Атом цахилгаан машины жолоочийн зориулалттай дижитал дэлгэцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэхүү дэлгэц нь 7 инчийн хэмжээтэй, хүрдний дээд хэсэгт суурилуулсан бөгөөд 1920x1080 пикселийн нягтаршилтай. Дэлгэц нь мэдрэгчтэй боловч жолооч санамсаргүй хүрэхээс сэргийлэх эргономик хийцтэй. Уг дэлгэцээр дамжуулан агааржуулалтын систем, мультимедиа, толь болон суудлын тохиргоог удирдах боломжтой.
Машины чухал мэдээллийг нэмэлт бодит байдлын технологи ашиглан 13:6 харьцаатай салхины шилэнд тусган харуулна. График дүрслэлийг жолоочийн нүднээс 12 метрийн зайд байгаа мэт харагдуулна.
Салхины шилэн дээр хурд, жолоодлогын горим, маршрут, мэдэгдэл (дуудлага, мессеж), мөн мультимедиа мэдээллийг харуулах боломжтой.
Атом автомашинд дуу хоолойгоор удирдах функц багтсан бөгөөд үүнээс гадна тусгай гар утасны аппликейшнийг хэрэглэгчдэд санал болгоно.