BMW Need for Speed: Most Wanted тоглоомын M3 GTR загварыг бодитоор бүтээв
Need for Speed тоглоомын цувралын 30 жилийн ойн хүрээнд BMW M компанийн хэсэг тоглоомд гардаг автомашины бодит хувилбарыг бүтээжээ Энэ нь 2001 оны M 3 GTR купе бөгөөд уг загвар нь 2005 онд гарсан Need for Speed Most Wanted тоглоомд дүрслэгдсэн нэгэн гол дүрийн автомашинаар алдартай болсон билээ Энэхүү тоглоом

Need for Speed тоглоомын цувралын 30 жилийн ойн хүрээнд BMW M компанийн хэсэг тоглоомд гардаг автомашины бодит хувилбарыг бүтээжээ.
Энэ нь 2001 оны M3 GTR купе бөгөөд уг загвар нь 2005 онд гарсан Need for Speed: Most Wanted тоглоомд дүрслэгдсэн нэгэн гол дүрийн автомашинаар алдартай болсон билээ. Энэхүү тоглоом нь Need for Speed цувралын ес дэх анги юм.
M3 GTR загварыг анх 2001 онд Америкийн Леманы уралдааны цуврал (American Le Mans Series) оролцох зориулалтаар бүтээжээ. Машин өндөр амжилт үзүүлж, тэр жил BMW Motorsport багийг багийн чансаагаар тэргүүлсэн байна. Уг автомашин нь 4 литрийн багтаамжтай, 450 морины хүчтэй атмосфер хөдөлгүүрээр тоноглогдсон байв.
Тухайн үеийн шаардлагын дагуу BMW энэ машиныг M3 GTR Strassenversion нэртэй омологийн хувилбараар худалдаанд гаргажээ. Энэхүү хувилбарт хөдөлгүүрийн хүчин чадлыг 350 морины хүч болгон бууруулсан бөгөөд энэ төрлийн хөдөлгүүр өөр ямар ч BMW загварт ашиглагдаагүй онцлогтой байв. Бусад талдаа уг загварыг уралдааны анхны хувилбартай аль болох ойрхон байхаар бүтээжээ. BMW M3 GTR Strassenversion нь ердөө 10 ширхэг үйлдвэрлэгдсэн ховор загвар юм.