Honda Freed — Японы "Оны шилдэг автомашин" шагналын эзэн
Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд Японы оны шилдэг автомашин 2024 2025 Car of The Year Japan 2024 2025 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө Хараат бус шинжээчид сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг энэ жилийн шилдэг автомашинаар Honda Freed шинэ гурав дахь үеийн 4 3 метр урт вэн ангиллын автомашиныг тодруулсан байна Энэ удаад

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд "Японы оны шилдэг автомашин 2024-2025" (Car of The Year Japan 2024-2025) шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Хараат бус шинжээчид, сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг энэ жилийн шилдэг автомашинаар Honda Freed шинэ (гурав дахь) үеийн 4.3 метр урт вэн ангиллын автомашиныг тодруулсан байна. Энэ удаад шүүгчдийн комисст 59 мэргэжилтэн багтжээ.
Шүүгчид шинэ Freed-ийг гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцсэн, маш тохь тухтай автомашин гэж үнэлжээ. Түүний онцлох давуу талуудын нэг бол олон төрлийн хувилбартай байх явдал юм. Хэрэглэгчид бензин болон гибрид хувилбар, стандарт Air загвар эсвэл бартаат замын Crosster хувилбар, урд болон бүх дугуйн хөтлөгчтэй, мөн таван, зургаа эсвэл долоон суудалтай сонголтуудаас сонгох боломжтой.
Японы зах зээлд борлуулагдсан шилдэг импортын автомашинаар Их Британийн Mini Cooper шинэ үеийн загвар тодорсон байна.
“Оны шилдэг дизайн” шагналыг Mitsubishi Triton/L200 загвар хүртжээ.
Ерөнхий ангиллын хувьд финалд шалгарсан автомашинуудын оноо дараах байдлаар хуваарилагдсан байна:
Honda Freed — 220 оноо
Mazda CX-80 — 196 оноо
Mini Cooper — 172 оноо
Suzuki Fronx — 110 оноо
Lexus LBX — 70 оноо
Hyundai Ioniq 5 N — 52 оноо
Toyota Land Cruiser J250/Prado — 44 оноо
BYD Seal — 32 оноо
Volvo EX30 — 30 оноо
Mitsubishi Triton/L200 — 18 оноо
Анхаарал татах зүйл гэвэл Car of The Year Japan шагналын түүхэнд анх удаа Хятадын автомашин (BYD Seal) финалын жагсаалтад багтсан байна.
Тэмцээнд 2021 оны 11-р сарын 1-нээс 2022 оны 10-р сарын 31-ний хооронд Японы зах зээлд шинээр гарсан загваруудыг оролцуулсан. Эхний байдлаар 31 автомашиныг шалгаруулж, эцсийн шатанд 10 автомашин сонгожээ.
Honda Freed-ийн гурав дахь үеийн загвар 5-р сард танилцуулагдсан.
Шинэ загвар нь бензин болон параллель төрлийн гибрид хоёр хувилбараар худалдаалагдаж байна.
Бензин хөдөлгүүртэй хувилбар: 1.5 литрийн хөдөлгүүртэй, 118 морины хүчтэй, 142 Нм эргүүлэх хүчтэй. Энэ хувилбар нь шаталтаас үүссэн хүчийг дамжуулах тасралтгүй хувьсах хурдны хайрцагтай.
Гибрид хувилбар (e:HEV): 1.5 литрийн бензин хөдөлгүүртэй (106 м.х., 127 Нм), 123 м.х. болон 253 Нм эргүүлэх хүч бүхий цахилгаан хөдөлгүүртэй, мөн вариатор хурдны хайрцагтай.
Аль аль хувилбар нь урд хөтлөгчтэй болон бүх дугуйн хөтлөгчтэй сонголттой.
Шинэ Freed-ийн кузовыг эхнээс нь шинэчлэн зохион бүтээсэн ч загварын үндсэн хэв маягийг хадгалсан. Энэ нь дотор орон зайг хамгийн үр дүнтэй ашиглах боломжтой “хагас капоттой” бүтцийн хэлбэр юм.
Автомашины урт, өргөн, өндөр нь 4310, 1695, 1755 мм, тэнхлэг хоорондын зай нь 2740 мм байна.
Японы шилдэг машин 2024/2025 — Honda Freed
Mazda CX-80
Mini Cooper
Suzuki Fronx
Lexus LBX
Hyundai Ioniq 5 N
Toyota Land Cruiser J250 / Prado
BYD Seal
Volvo EX30
Mitsubishi Triton / L200