Hyundai шинэ үеийн Palisade бүрэн хэмжээний кроссоверыг танилцууллаа
Hyundai Motor компани Palisade шинэ хоёр дахь үеийн бүрэн хэмжээний кроссоверын загварыг танилцуулсан бөгөөд компанийн албан ёсны зургуудыг нийтэлжээ Зургуудаас үзэхэд уг загвар нь урьдын баялаг хэлбэртэй болон муруй шугам ихтэй хэв маягаа бүрэн өөрчилсөн байна Шинэ үеийн загвар нь илүү шулуун шугамтай зэвсэглэсэн гадаргуутай илүү хатуу төрхтэй болсон байна

Hyundai Motor компани Palisade шинэ (хоёр дахь) үеийн бүрэн хэмжээний кроссоверын загварыг танилцуулсан бөгөөд компанийн албан ёсны зургуудыг нийтэлжээ.
Зургуудаас үзэхэд, уг загвар нь урьдын "баялаг хэлбэртэй" болон муруй шугам ихтэй хэв маягаа бүрэн өөрчилсөн байна. Шинэ үеийн загвар нь илүү шулуун шугамтай, "зэвсэглэсэн" гадаргуутай, илүү хатуу төрхтэй болсон байна. Босоо LED гэрлүүд, арын гэрэл, мөн том радиаторын сараалж онцгой анхаарал татаж байна. Нийтдээ шинэ Palisade-ийн загвар нь Hyundai Santa Fe-ийн хамгийн сүүлийн үеийн загвартай төстэй харагдаж байна.
Hyundai компани шинэ Palisade-ийн техникийн үзүүлэлтийг дэлгэрэнгүй мэдээлээгүй ч урьдын загвараас (2900 мм-ийн тэнхлэг хоорондын зайтай) илүү урт тэнхлэг хоорондын зайтай болж, харин урд хэсгийн илүү богино болсон талаар дурджээ. Стандарт дугуйн хэмжээ нь 21 инч юм.
Салоны хувьд дижитал хяналтын самбар, хоёр ширхэг 12.3 инчийн дэлгэцтэй медиасистем бүхий орчин үеийн технологийг санал болгож байна. Автомат хурдны хайрцгийн селекторыг төвийн хэсгээс жолооны багана руу шилжүүлсэн бөгөөд энэ шийдэл нь уламжлалт Америкийн автомашинуудыг санагдуулна. Чөлөөлөгдсөн зайг нэмэлт тав тухын хэрэгсэлд зориулан ашиглажээ. Энд 100 ваттын USB-C цэнэглэгч порт, гар утасны утасгүй цэнэглэх станцуудыг байрлуулсан байна.
Шинэ загварын техникийн дэлгэрэнгүй мэдээллийг ойрын долоо хоногт нийтлэхээр амласан байна.
Одоогийн үеийн Hyundai Palisade-ийг 2018 оноос хойш үйлдвэрлэж байна.
Өмнөх загварын Palisade (2018-2025 )