Приустэй алдарт аавуудад өвлийн хос дугуй бэлэглэх аяныг зарлалаа
Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР ээс жил бүр зохион байгуулдаг УХААЛАГ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ХЭВ МАЯГ нийгмийн хариуцлагын кампанит ажил энэ жил ПРИУСТЭЙ АЛДАРТ ААВ уудыг онцлон 50 аавд ХОС ДУГУЙ бэлэглэхээр болжээ Аянд оролцох аавуудыг ээжүүдийн тодорхойлох захидалд үндэслэн сонгох бөгөөд захидлыг дараах бүртгүүлэх холбоосоор дамжуулан илгээх юм байна

Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР-ээс жил бүр зохион байгуулдаг “УХААЛАГ ҮЙЛДЭЛ - БИДНИЙ ХЭВ МАЯГ” нийгмийн хариуцлагын кампанит ажил энэ жил ПРИУСТЭЙ АЛДАРТ ААВ-уудыг онцлон, 50 аавд ХОС ДУГУЙ бэлэглэхээр болжээ.
Аянд оролцох аавуудыг ээжүүдийн тодорхойлох захидалд үндэслэн сонгох бөгөөд захидлыг дараах бүртгүүлэх холбоосоор дамжуулан илгээх юм байна.
Аянд оролцох аавуудад тавигдах шаардлага:
14-өөс доош насны 4 хүүхэдтэй
Ээжүүдийн тодорхойлох захидал /ойрын хүний тодорхойлох захидлыг бүртгүүлэх холбоосоор дамжуулан илгээх/
Бүртгэлийг үнэн зөв, зааврын дагуу нухацтай бөглөх
Хэрвээ сонгогдсон тохиолдолд Приус Центрийн оффист хүрэлцэн ирж, нэгдсэн видео контентод оролцох боломжтой байх
Шалгаруулалт:
Бүртгэл 12 сарын 6 - 12 сарын 15 хооронд явагдаж, 12 сарын 17-нд 50 аавыг сонгоно.
Аавыг сонгохдоо тодорхойлох захидал болон хүүхдүүдээ хүргэдэг маршрутыг харгалзана. Тодорхойлох захидалд тухайн аавын 4 хүүхдээ өсгөж буй арга барилыг сайтар тусгах шаардлагатай.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/CSjVhPsFuF8v6aMbA
Бүрэн Итгэл – Бидний Туршлага
Приус Центр