Сурвалжлага: Түгжрэлийн оргил ачаалал 2 цагаар уртасчээ
Жуковын буудал дээр автобус нэгдүгээр эгнээнд дөрвөөр дараалж зогсох бөгөөд зорчих иргэд багтахгүй хоорондоо түлхэлцэх дүр зураг харагдана. Ч:50 чиглэлийн автобусанд зорчиж байгаа иргэн Л.Эрдэнэчимэг "Манайх кино үйлдвэрт байдаг юм. Харин ажил Хан-Уул дүүргийн "Таванбогд"-ын хажууханд байдаг. Ажлын цаг 08:00 цагаас эхэлж орой 17 цагт бууна. Өглөө 06:00 цагт босоод гэрээсээ 06:30 цагт гарна. Автобусандаа суугаад зүүн дөрвөн замын уулзвар дээр 20, 30 минут гацна. Цааш явсаар төв шуудангийн уулзвар дээр очоод цаг хэртэй түгжирч байгаа юм. Арайхийж, цааш хөдлөөд Энхтайвны гүүр давж, 120 мянгатын уулзвар дээр очоод дахиад таг. Ингээд би ажлаасаа сарын дотор 30-40 минутаар дөрвөн удаа хоцроод арга хэмжээ авахуулж, цалингаа хасуулсан. Бидний амьдарч байгаа хот утаа угаартай, тав тухгүй. Дээр нь энэ түгжрэл асар их бухимдал төрүүлдэг. Дээрээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. Ийм байтал түгжрэлээс болж, ажлаас хоцорч цалингаа хасуулах хэнд ч сайхан санагдахгүй" гэж ярив.

ТҮГЖРЭЛТЭЙ УЯЛДУУЛЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ЦАГ АШИГЛАЛТЫГ УЯН ХАТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Жуковын буудал дээр автобус нэгдүгээр эгнээнд дөрвөөр дараалж зогсох бөгөөд зорчих иргэд багтахгүй хоорондоо түлхэлцэх дүр зураг харагдана. Ч:50 чиглэлийн автобусанд зорчиж байгаа иргэн Л.Эрдэнэчимэг “Манайх кино үйлдвэрт байдаг юм. Харин ажил Хан-Уул дүүргийн “Таванбогд”-ын хажууханд байдаг. Ажлын цаг 08:00 цагаас эхэлж орой 17 цагт бууна. Өглөө 06:00 цагт босоод гэрээсээ 06:30 цагт гарна. Автобусандаа суугаад зүүн дөрвөн замын уулзвар дээр 20, 30 минут гацна. Цааш явсаар төв шуудангийн уулзвар дээр очоод цаг хэртэй түгжирч байгаа юм. Арайхийж, цааш хөдлөөд Энхтайвны гүүр давж, 120 мянгатын уулзвар дээр очоод дахиад таг. Ингээд би ажлаасаа сарын дотор 30-40 минутаар дөрвөн удаа хоцроод арга хэмжээ авахуулж, цалингаа хасуулсан. Бидний амьдарч байгаа хот утаа угаартай, тав тухгүй. Дээр нь энэ түгжрэл асар их бухимдал төрүүлдэг. Дээрээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. Ийм байтал түгжрэлээс болж, ажлаас хоцорч цалингаа хасуулах хэнд ч сайхан санагдахгүй” гэж ярив.
Нийслэлийн төв замын хөдөлгөөн өглөө оройны оргил ачаалын цагаар зүүнээс баруун чиглэлд удаан хугацаагаар түгжирч, иргэдийг бухимдуулдаг. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзвар, Монгол Улсын боловсролын их сургуулийн уулзвар, Төв шуудангийн уулзвар дээр тус бүр 30-40 минут түгжирч, машины дуут дохио хангинасан уур цухлын талбар болж хувирдаг.
Иргэний яриаг батлах мэт зүүн дөрвөн азмын уулзвар дээр ирээд таг түгжирлээ. Тус уулзварын зохицуулагч цагдаа 13 хорооллоос Сансарын үйлчилгээний төв рүү, тэгээд баруунаас зүүн тийшээ чиглэлд замын хөдөлгөөнийг зохицуулж байв. Өнөөх автобус байрандаа л. Бид цааш явсаар Монгол Улсын боловсролын их сургуулийн автобусны зогсоол дээр очлоо.
“Би Дорнод аймаг руу хувийн ажлаар яваад дөнгөж орж ирж байна. Офицерийн тойргоос энэ хүртэл гурван цаг боллоо. Арай дэндүү юм. Ноднин дугаарын хязгаарлалт хийж үзсэн. Энэ жил яах юм байгаа юм бүү мэд. Одоохондоо хүйтний эрч чангараагүй учиртай байна. Идэр есийн хүйтэн эхлэхээр тэг зогсолт болно биз. Уур цухал хүн бүхэнд байна. Гэлээ гээд яах вэ, амгалан байдлаа эрхэмлэж, дуугүй энэ замаар түгжрээд ч болов явах минь” гэж иргэн Б.Болдням ярилаа.
Нийслэлийн засаг даргын 988 дугаар захирамжаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд сургууль цэцэрлэгийн цагийн уян зохицуулалт хийх, худалдааны төвүүдийн эхлэх тарах цагийг өөрчлөх гэх мэт 48 төрлийн ажил тусгагджээ.
ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
“Мөнгөн завьяа”-гийн автобуны буудалд "унаагаа" хүлээсэн иргэн олноор байх бөгөөд 30 гаруй минут боллоо гэж хоорондоо ярилцах нь сонсогдов. “Би хувиараа бизнес эрхэлдэг хүн. Өглөө 09:00 цагт дэлгүүр дээрээ ирсэн. Гэр рүүгээ буцах яаралтай ажил гарлаа. Манайх Таваншард байдаг. Автобусаа хүлээгээд 30-40 минут болж байна. Хотоо шинээр төлөвлөж чадахгүй юм бол дагуул хотоо байгуулах, энэ их төвлөрлийг бууруулах талд анхаармаар санагдах юм. Өргөн уудам нутагт ингэж шахцалдаж, бухимдаж амьдрах төвөгтэй санагддаг. Төрийн түшээд нь яриад байх юм. Хэзээ нэг ажил хэрэг болох юм, бүү мэд. Их дээд сургуулиудаа хөдөө орон нутгууд руу гаргана гэсэн. Байхгүй байна. Том захуудыг хотоос зайдуу байршуулна л гэсэн. Бас л байхгүй. Энэ түгжрэлийн гол суурь хүн амын төвлөрөл шүү дээ” гэж иргэн н.Лхамаа бухимдав.