Марк Nio нь Хятадад анх удаа утасгүй удирдлагын систем танилцууллаа
Nio ET 9 нь Хятадад анх удаа Steer by Wire SBW буюу утасгүй удирдлага системтэй цуврал автомашин болж байна Энэ систем нь жолооны хүрд болон удирдлагатай дугуйнуудын хооронд механик холбоо байхгүйгээр ажиллах юм Cnevpost ын мэдээлснээр үндэсний стандарт байхгүй байсан ч Nio энэхүү системийг олон нийтийн үйлдвэрлэлд зориулан баталгаажуулж чаджээ

Nio ET9 нь Хятадад анх удаа Steer-by-Wire (SBW) буюу "утасгүй удирдлага" системтэй цуврал автомашин болж байна. Энэ систем нь жолооны хүрд болон удирдлагатай дугуйнуудын хооронд механик холбоо байхгүйгээр ажиллах юм. Cnevpost -ын мэдээлснээр, үндэсний стандарт байхгүй байсан ч Nio энэхүү системийг олон нийтийн үйлдвэрлэлд зориулан баталгаажуулж чаджээ. Сертификацийн талаар зарласны сацуу Nio компани өөрсдийн хөгжүүлсэн системийн давуу тал болон найдвартай байдлын талаар мэдээлсэн байна.
Технологийн онцлог:
Уламжлалт жолооны механизмаас татгалзсанаар зөвхөн жолооны мэдрэмжийг тохируулах төдийгүй, хурдан хугацаанд өөрчлөх боломжтой болно. Мөн механик эд ангиудыг багасгаснаар жолоочийн суудал илүү зайтай, тухтай болох бөгөөд замын чичиргээ жолооны хүрдэнд дамжих хэмжээ 80%-иар багасах юм.
SBW технологи нь автомашины удирдлагыг электроникт илүү их хариуцуулж өгөх боломжийг нэмэгдүүлнэ. Nio-гийн төлөвлөгөөгөөр энэхүү технологийг автономит жолоодлогын 3 болон түүнээс дээш түвшний дараагийн дээд зэрэглэлийн загваруудад ашиглах юм.
Найдвартай байдал:
Nio компанийн үзэж буйгаар, тэд аюулгүй, найдвартай ажиллагаатай систем бүтээж чадсан бөгөөд үүний тулд үндсэн удирдлагын зангилаануудыг давхарлаж өгсөн. Тооцооллоор SBW систем нь уламжлалт цахилгаан жолооны системээс 2.2 дахин илүү найдвартай байх аж.
Nio ET9 загварын онцлог:
Энэхүү загварын худалдаанд гаргах хувилбарыг арванхоёрдугаар сарын 21-нд танилцуулах бөгөөд цахилгаан машины явах эд ангид SBW-ээс гадна идэвхтэй амортизатор, удирдлагатай хойд дугуй, 900 вольтын архитектур багтсан байна. Энэ нь хурдан цэнэглэлтэд боломжтой бөгөөд мотор нь 700 морины хүч хүртэл гаргах чадвартай.