17.3 литрийн хөдөлгүүртэй хосгүй Мерседесийг 9 сая ам.доллараар борлуулахаар болжээ
XX зууны эхэн үеийн хамгийн чухал уралдааны автомашинуудын нэг гэж үздэг хосгүй спорт машин Mercedes Brookland дуудлага худалдаанд орж байна Уг автомашиныг 1908 онд бүтээж дараа жил нь 17 3 литрийн багтаамжтай хосгүй хөдөлгүүрээр тоногложээ Тухайн үеийн нэр хүндтэй уралдаануудад оролцож байсан энэ ховор нандин эдийг 7 9 сая ам

XX зууны эхэн үеийн хамгийн чухал уралдааны автомашинуудын нэг гэж үздэг хосгүй спорт машин Mercedes Brookland дуудлага худалдаанд орж байна. Уг автомашиныг 1908 онд бүтээж, дараа жил нь 17.3 литрийн багтаамжтай хосгүй хөдөлгүүрээр тоногложээ. Тухайн үеийн нэр хүндтэй уралдаануудад оролцож байсан энэ ховор нандин эдийг 7-9 сая ам.долларын хооронд үнэлсэн байна.
Автомашины түүх:
1906 онд боловсруулсан энэхүү загвар нь нэрээ Их Британийн Brooklands уралдааны замаас авсан бөгөөд Brooklands нь тусгайлан автомашины уралдаан хийхээр баригдсан анхны зам гэдгээрээ алдартай.
Энэ ховор загварыг анх стандарт хөдөлгүүрээр (зарим мэдээллээр 80 морины хүчтэй) угсарч, Австрийн Semmering Hill Climb уралдаанд зориулжээ. 1908 онд машин эзэн Отто Зальцер анхны оролдлогоороо хурдны дээд амжилт тогтоож, 81.2 км/цагийн хурдтайгаар уралдааны түүхэнд бичигдсэн байна.
Уралдааны дараа Зальцерын санаачлагаар машиныг үйлдвэрт буцаан авчирч, 17.3 литрийн аварга хөдөлгүүрээр тоноглосон нь тухайн үедээ гайхалтай 150 морины хүч гаргаж байв. 1909 онд Зальцер өөрийн амжилтыг сайжруулж, 84.3 км/цагийн хурдтайгаар шинэ рекорд тогтоосон нь 15 жилийн турш хадгалагдсан байна.
Дуудлага худалдаанд гаргах хүртэлх замнал:
Энэхүү спорт машин олон удаа эзнээ сольж, Европоос Австрали, дараа нь АНУ руу шилжсэн байна. Эцэст нь 1964 онд Индианаполис спорт цогцолборын музей 30 мянган ам.доллараар худалдан авчээ. Автомашин нь одоог хүртэл эх хувийн эд ангиуд болон будгийн зарим хэсгийг хадгалсан, мөн өөрөө хөдөлж чадахуйц байдалтай байна.
Өмнөх дуудлага худалдаа:
Өнгөрсөн арваннэгдүгээр сард 1923 оны Indy 500 уралдаанд зориулан бүтээсэн Type 122 загварын илүү орчин үеийн спорт Мерседес борлуулагджээ. Дөрвөн ширхэг үйлдвэрлэгдсэн уг машины нэгийг 3 605 000 еврогоор худалдсан нь хүлээгдэж байсан доод үнээс доогуур байв.