Орост бүрэн автоматжуулсан чирэгчийг бүтээжээ
Оросын Navio хэмээх стартап өмнө нь Sber Auto Tech нэртэй байсан 2024 оны арванхоёрдугаар сарын 11 нд бүрэн автомат жолоодлоготой чирэгчийн прототипийг танилцуулах гэж байна L 5 гэж нэрлэсэн уг машиныг Америкийн Автомашин Инженерүүдийн Нийгэмлэг SAE mdash Society of Automotive Engineers ийн жолоодлогын автономийн дээд түвшинг илэрхийлдэг кодоор нэрлэжээ Navio

Оросын Navio хэмээх стартап (өмнө нь SberAutoTech нэртэй байсан) 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд бүрэн автомат жолоодлоготой чирэгчийн прототипийг танилцуулах гэж байна.
L5 гэж нэрлэсэн уг машиныг Америкийн Автомашин Инженерүүдийн Нийгэмлэг (SAE — Society of Automotive Engineers)-ийн жолоодлогын автономийн дээд түвшинг илэрхийлдэг кодоор нэрлэжээ.
Navio L5 загвар нь хүний суудал, уламжлалт удирдлагын хэрэгсэл огт байхгүйгээр зохион бүтээгджээ.
Тус компанийн хэвлэлийн алба системийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч замын нөхцөл байдлын мэдээллийг радараас, лидар болон камераас цуглуулдаг болохыг дурджээ. Эдгээр мэдрэгчүүдийн харах өнцөг 360 градусыг хамардаг байна.
SberAutoTech одоогоор Орос дахь бодит арилжааны ачаа тээвэрт автомат жолоодлоготой ачааны машинуудыг ашиглаж буй цөөхөн компанийн нэг юм. КАМАЗ суурьтай тусгай прототипүүдийг М-11 «Нева» хурдны замд ашиглаж байна.
Энэ машинд жолоочийн суудал болон уламжлалт удирдлагын хэрэгслүүд огт байхгүй.
Бүрэн автомат удирдлагын систем нь радараас, лидар болон камеруудын тусламжтайгаар зам болон хүрээлэн буй орчны мэдээллийг 360 градусын өнцгөөр тасралтгүй сканнердаж авдаг. Мөн замд гэнэт гарч ирсэн саадыг мэдэрч, яаралтай тоормослох чадвартай.
Онолын хувьд, төгс нөхцөлд ийм чирэгч өдөрт 23 цаг (1 цаг — техникийн завсарлага) тасралтгүй ажиллах боломжтой бөгөөд ачаа тээврийн зардлыг 30% хүртэл бууруулж чадна.
Гэвч практикт туршилтууд дөнгөж эхэлж байгаа ба лабораторийн туршилтууд болон хаалттай авто полигонд туршилтууд явагдаж байна.