Avatr компани арын цонхгүй седан автомашин гаргалаа
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Avatr Tech өөрийн дөрөв дэх бүтээгдэхүүн болох Avatr 06 хэмээх дунд оврын седан загварыг танилцууллаа Avatr бол Changan болон технологийн аварга компаниуд болох Huawei CATL нарын хамтарсан үйлдвэр юм Avatr 06 загвар нь гарч ирмэгцээ компанийн цахилгаан автомашины зах зээл дэх хамгийн хямд сонголт болно Энэ

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Avatr Tech өөрийн дөрөв дэх бүтээгдэхүүн болох Avatr 06 хэмээх дунд оврын седан загварыг танилцууллаа. Avatr бол Changan болон технологийн аварга компаниуд болох Huawei , CATL нарын хамтарсан үйлдвэр юм.
Avatr 06 загвар нь гарч ирмэгцээ компанийн цахилгаан автомашины зах зээл дэх хамгийн хямд сонголт болно. Энэ нь хоёр хувилбартайгаар үйлдвэрлэгдэх бөгөөд нэг нь том багтаамжтай батарейтай, гадны эх үүсвэрээс цэнэглэх боломжтой; нөгөө нь багтаамж багатай батарейтай боловч бензин хөдөлгүүрээр ажилладаг цахилгаан механик генератор бүхий хувилбар юм.
Одоогоор техникийн үзүүлэлтүүдийг дэлгээгүй ч, ижил платформ дээр суурилсан бусад Avatr бүтээгдэхүүнтэй харьцуулбал шинэ загварт 90 кВт*ц багтаамжтай батарей бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй (ДШХ) хувилбар, мөн үүнээс хоёр дахин бага багтаамжтай батарейтай хувилбар багтсан байх магадлалтай.
Энэхүү цахилгаан седаныг арын хөтлөгчтэй болон бүрэн хөтлөгчтэй хувилбараар санал болгоно. Арын хөтлөгчтэй хувилбар нь ойролцоогоор 300 морины хүчтэй, бүрэн хөтлөгчтэй нь 500 морины хүчтэй байх юм.
Avatr 06 орчин үеийн электроникоор дүүрэн байх болно. ADAS жолоочийн туслах систем нь хэт авианы мэдрэгч, камеруудаас гадна лидарыг ашиглана. Хажуугийн тольнуудын оронд камер суурилуулсан бол мэдээллийн систем нь Huawei Harmony үйлдлийн систем дээр ажиллана.
Avatr 06 -гийн гадна дизайн нь спортлог хэв маягаар хийгдсэн бөгөөд 4.85 метрийн урттай, 2.94 метрийн тэнхлэг хоорондын зайтай том хэмжээтэй машин юм. Салонд таван насанд хүрэгчдийг тухтай байрлуулах боломжтой. Машины кузовын хэлбэр нь купе маягийн бөгөөд урд баганаас хойшоо тасралтгүй ууссан шугам, онцгой загвартай хажуугийн профил, мөн серво мотороор удирддаг арын спойлер зэрэг нь онцлох шинжүүд юм.
Шинэ загвар арын цонхгүй бөгөөд энэ нь кузовын хэлбэрийн онцлогоос шалтгаалж цонх хэт бага, маш огцом өнцгөөр байрлах тул ашиглалтын хувьд үр дүнгүй гэж үзсэнтэй холбоотой. Үүний оронд видеокамеруудыг ашиглаж, харах орчныг нөхсөн байна.
Avatr 06 -гийн дотоод заслыг хараахан танилцуулаагүй байгаа ч, уг загварын борлуулалт ирэх оны эхний улиралд БНХАУ-д эхэлнэ.