Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явах 3900 орчим чингэлгийн үлдэгдэл байна
Тяньжин боомтоос Эрээн Замын Үүд чиглэлд арванхоёрдугаар сарын 1 нээс 9 ний хооронд нийт 15 галт тэрэг гарсан байна Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7800 TEU буюу 3900 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байгаа ажээ Мөн Тяньжин боомтоос truck mode буюу авто машинаар гарах тээврийн ачаалал буурсан байна

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд арванхоёрдугаар сарын 1-нээс 9-ний хооронд нийт 15 галт тэрэг гарсан байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7800TEU буюу 3900 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байгаа ажээ. Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарах тээврийн ачаалал буурсан байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-90 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байгаа аж.
Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-иос дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр буй юм байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд ачаатай 1307, хоосон 725, нийт 2032 чингэлэг байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ