Nissan классик Skyline GT-R автомашины цахилгаан хувилбарыг бүтээлээ
Nissan Motor компани 2024 оны 1 р сарын 10 нд нээлтээ хийх Токиогийн авто шоунд хэд хэдэн сонирхолтой автомашин танилцуулах гэж байна Эдгээрээс хамгийн анх зарласан нь сонгодог Nissan Skyline GT R BNR 32 загварыг цахилгаан автомашин болгон хувиргасан хувилбар юм Шоунд уг загвар R 32 EV нэртэйгээр оролцох болно

Nissan Motor компани 2024 оны 1-р сарын 10-нд нээлтээ хийх Токиогийн авто шоунд хэд хэдэн сонирхолтой автомашин танилцуулах гэж байна. Эдгээрээс хамгийн анх зарласан нь сонгодог Nissan Skyline GT-R BNR32 загварыг цахилгаан автомашин болгон хувиргасан хувилбар юм. Шоунд уг загвар R32EV нэртэйгээр оролцох болно.
Энэхүү цахилгаан купег Nissan-ийн инженерүүд үндсэн ажлынхаа чөлөөт цагаараа бүтээсэн байна. Төслийг 2023 оны 3-р сард эхлүүлсэн бөгөөд 1.5 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
Төслийн зорилго нь орчин үеийн цахилгаанжуулалтын технологийг ашиглан BNR32-ийн "дурсгалт гоо үзэсгэлэнг" дахин сэргээхэд оршжээ.
Одоогоор Nissan техникийн үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч R32EV -ийн нэгэн зургийг нийтэлжээ. Зураг дээр Skyline GT-R загварын стандарт гадаад төрхийг хадгалсан байна.
Стандарт Skyline GT-R R32 загвар нь 2.6 литрийн багтаамжтай, турботой эгц байрлалтай RB26DETT зургаан цилиндртэй хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Энэ нь 276 морины хүч, 361 Нм эргүүлэх хүч гаргадаг бөгөөд 5 араатай механик хурдны хайрцаг болон бүх дугуйн хөтлөгчтэй системээр тоноглогдсон байжээ. Уг автомашиныг 1989-1994 оны хооронд үйлдвэрлэж, нийт 43,937 ширхэг Skyline GT-R R32 купе гаргажээ.