Францын L'Utile хөлөг онгоцны нууцлаг нэгэн түүх
Далайн аялагчдийн аймшигт олон түүх байдгаас хамгийн алдартай нэгийг нь сонирхуулья 1761 онд Энэтхэгийн тэнгист 160 орчим боол ачсан 140 гаран усан цэрэг офицертэй Франц Ийст Индиа компанийн L Utile хөлөг онгоц замдаа гарчээ Льютайл хөлөг Мадагасгарын арлаас хэдэн зуун хүмүүсийг боол болгож ачиж аваад гараад давхиж яваад өнөөгийн Тромелин

Далайн аялагчдийн аймшигт олон түүх байдгаас хамгийн алдартай нэгийг нь сонирхуулья.
1761 онд Энэтхэгийн тэнгист 160 орчим боол ачсан 140 гаран усан цэрэг офицертэй Франц Ийст Индиа компанийн L'Utile хөлөг онгоц замдаа гарчээ. Льютайл хөлөг Мадагасгарын арлаас хэдэн зуун хүмүүсийг боол болгож ачиж аваад гараад давхиж яваад өнөөгийн Тромелин (амь үлдэгсдийг аварсан онгоцны ахмадын нэрээр нэрлэсэн) арлын хажууд усан доорх хад мөргөж сүйрчээ. Хад шууд онгоцны өехийг нь цөм цохиж боол ачсан хэсэг усанд автжээ. Усан онгоц боолын тээврээр тоноглоогүй байсан учир ихэнх боолууд цоожтой живэж үхсэн байна.
Хөлгийн 120 гаран гишүүн 60 боол хөлгийг орхиж арал дээр гарч чаджээ. Ихэнх боолууд гинжтэйгээ загасны хоол болж.
Хөлгийн ахмадын сүйрлээс болж ухаан самуурсан байса нтул Дэслэгч Бартоломэй Кастеллэн Ду-В?рметийн удирдлагаар хөлгөөс боломжтой бүх хангамжийн зүйл хүнсийг буулгаж авчээ.
Тэд уртаашаа 1.6км өргөөшөө 800 метр орчим нүцгэн арал дээр гарч ирснийг олж мэдлээ. Арал дээр хүнс, ус байхгүй !!!
Ингээд хамгийн түрүүнд ус хайх ажллагааг эхлүүлж. Энд тэнд 3 хоног аймшигтай халуун наранд цөхрөлтгүй ухасны эцэст 5м гүнээс уух боломжтой ус гаргаж чаджээ.
Арлын эргээс түүсэн мод болон хөлгийн эвдэрхий моднуудаар түүдэг гал асааж галаа 24 цаг маналаа. Унтарвал ахиад асаахад асуудалтай (энийг л ойлгохгүй гайхаад байгаа) байж.
1761 оны 9-р сарын 27-нд сүйрлээс бараг 2 сарын дараа Францын 122 далайчин (баг, офицерууд) Провиденс хөлөг онгоцоор аварсан бөгөөд 60 боолыг эргэж ирж аврана хэмээн амлаад арал дээр үлдээсэн байна.
Элсийг далай замаг дарьтай хольж нухаж тоосго хийж байшин ч босгож авч.
Тэд хамгийн хэцүү дайсан цаг хугацаатай тулалдаж эхэллээ.
Харин уг арлын орчим нь Английн нөлөөллийн бүс байж. Франц Ийст Индиа аврах ажиллагаа явуулахын Английн засгийн газраас удаа дараалан хүсэж, хэвлэлүүд сүйрсэн хөлгийн тухай нийтлэж байж. Тэднийг амьд байгааг мэдэж байж. Гэвч Францчууд 7 жил Англитай дайтсан, бас бус асуудлаас болж салаавч гаргаад л суугаад байж.
Орхигдсон боолуудыг хажуугаар гарах усан онгоцнууд 2 ч удаа аврахыг оролдож байж. Ойролцоо ирсэн усан онгоцноос завь явуулахаар сүйрчихээд байж. 2 дахь завинаас амьд үлдэж арал дээр сэлж гарсан усан цэрэг модоор сал хийж 3 эрэгтэй боол 3 эмэгтэй боолын хамтаар далайд гарсан ч ор сураггүй алга болжээ.
Ингэсээр бүхэл бүтэн 15 жилийн дараа л аврах ажиллагаа явагдаж амьд хүн олох ямар ч найдлагагүй аялалд гарч.
Тэд гайхамшигтай нүүр тулжээ. Арал дээр 7 эмэгтэй боол 8 сартай нэг нялх хүүхэд амьд үлдсэн байж.
7 эмэгтэйд эрх чөлөө олгож нутагт нь буцаахыг зөвшөөрсөн ч тэд татгалзсан байна.
Уг арал дээр сүүлд шинжээчид очих малтлага явуулахад 30см элсэн доороос байшинг олж хэрэглэж байсан эд зүйлсийг нь ч олсон байна. Уг түүхийн бас нэг гайхалтай хэсэг нь амь үлдэгсэд 15 жил галаа манаж хар шуурга элдэв гамшгийн үеэр галаа унтраалгүй авч үлдэж чадсан байгаа юм.
Боолууд Мадагаскарын иргэд байсан учир ийм нөхцөлд амьд үлдэх чадвартай байсан бөгөөд яст мэлхий, загас, шувуугаар хоолож амь зууж ирсэн бөгөөд арал дээр өндөрлөг хэсэгт нь харуулын цамхаг босгож ирэх усан онгоцыг харуулдаж байсан нь дараа дараагийн малтлагаар тодорчээ.
Уг арал дээр нийтдээ 4-нч удаа тэдний мөрөөр хайгуул хийж түүхийг нь судалсан байдаг юм байна.