Toyota хямд үнэтэй, 7 хүний суудалтай жийп үйлдвэрлэхээр болжээ
Toyota Motor компани Hilux Rangga SUV нэртэй хямд үнэтэй рам бүхий 7 хүний суудалтай жийпийг цувралаар үйлдвэрлэхээр шийдвэрлэжээ Энэ загвар 2023 оны аравдугаар сард нээлтээ хийж олон нийтийн сайшаалыг хүлээсэн тул 2025 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн зах зээлд худалдаанд гаргах болжээ Энэхүү автомашиныг Индонезийн автобус үйлдвэрлэлээр мэргэшсэн New Armada

Toyota Motor компани Hilux Rangga SUV нэртэй, хямд үнэтэй, рам бүхий 7 хүний суудалтай жийпийг цувралаар үйлдвэрлэхээр шийдвэрлэжээ. Энэ загвар 2023 оны аравдугаар сард нээлтээ хийж, олон нийтийн сайшаалыг хүлээсэн тул 2025 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн зах зээлд худалдаанд гаргах болжээ. Энэхүү автомашиныг Индонезийн автобус үйлдвэрлэлээр мэргэшсэн New Armada компанитай хамтран үйлдвэрлэнэ. Худалдаа нь Toyota-гийн албан ёсны борлуулалтын сүлжээгээр явагдана.
Hilux Rangga SUV-ийн онцлог
Hilux Rangga SUV нь 2023 оноос үйлдвэрлэгдэж буй Toyota Hilux Champ ачааны машиныг өөрчилсөн хувилбар юм. Гэр бүлийн болон ачааны зориулалттай автомашин болгохын тулд тусгай нэмэлт хийц суурилуулсан бөгөөд энэ нь кабинтай нийлүүлэн гагнагддаг. Ингэснээр Hilux Champ загвар жийп хэлбэртэй болно. Задны ханын хэсгийг авснаар автомашины дотор тал бүхэлдээ холбогдсон, 2+3+2 суудлын зохион байгуулалттай.
Хөдөлгүүр ба техникийн үзүүлэлт
Хөдөлгүүрийн сонголт:
2.0 литрийн багтаамжтай, 139 морины хүчтэй бензин хөдөлгүүр
2.4 литрийн багтаамжтай, 148 морины хүчтэй дизель хөдөлгүүр
Хурдны хайрцаг:
5 араатай механик хурдны хайрцаг
6 шатлалт автомат хурдны хайрцаг
Хөтлөгч:
Арын хөтлөгчтэй
Үнэ ба зах зээл
Hilux Rangga SUV-ийн Индонез дэх үнэ 25,000 ам.доллараас эхлэх аж.
Toyota Hilux Champ / Rangga Pickup