Nissan болон Honda нэгдэн нийлэх талаар хэлэлцээ эхлүүлжээ
Nissan Motor болон Honda Motor компаниуд нэгдсэн холдинг компани байгуулах талаар хэлэлцээр эхлүүлсэн гэж Японы авто үйлдвэрлэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр Nikkei сонин мэдээлжээ Эх сурвалжийн мэдээлснээр ойрын хэдэн долоо хоногт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна Хэрэв энэ холбоо үүсвэл Mitsubishi Motors MMC компанийг ч үүнд

Nissan Motor болон Honda Motor компаниуд нэгдсэн холдинг компани байгуулах талаар хэлэлцээр эхлүүлсэн гэж Японы авто үйлдвэрлэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр Nikkei сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ойрын хэдэн долоо хоногт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хэрэв энэ холбоо үүсвэл Mitsubishi Motors (MMC) компанийг ч үүнд нэгтгэх боломжтой бөгөөд Nissan нь тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч (24%-ийг эзэмшдэг) юм.
Эргэн сануулахад, өмнө нь Nissan, Honda, Mitsubishi компаниуд цахилгаан автомашиныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Нэгдсэн холдинг компани байгуулах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх нь автомашин болон эд анги үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, ингэснээр бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн компаниудын хамтын ажиллагаа цахилгаан автомашины салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, энэ чиглэлд хүч түрэн орж ирж буй Хятадын аваргуудтай өрсөлдөх боломжийг сайжруулна гэж тооцоолжээ.
11-р сарын сүүлээр барууны бизнес хэвлэлүүд Nissan компанийг дампуурлын ирмэгт байгаа талаар мэдээлсэн. Үүний гол шалтгаан нь компанийн автомашины борлуулалт огцом буурч, бизнес алдагдалд орсон явдал байв.