Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг шалгах ажиллагааг удахгүй эхлүүлнэ
АНУ БНХАУ хоорондын технологийн зөрчил ширүүссэн энэ үед Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНХАУ д үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг шалгах ажиллагааг хэдхэн өдрийн дараа эхлүүлэх гэж байна Шалгалтын үр дүнд БНХАУ д үйлдвэрлэдэг хагас дамжуулагч ашигладаг автомашин ухаалаг гар утас эмнэлгийн хэрэгсэл зэр зэвсэг зэрэг бүтээгдэхүүний импортыг хязгаарлах болон татвар ногдуулах

АНУ, БНХАУ хоорондын технологийн зөрчил ширүүссэн энэ үед Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг шалгах ажиллагааг хэдхэн өдрийн дараа эхлүүлэх гэж байна. Шалгалтын үр дүнд БНХАУ-д үйлдвэрлэдэг хагас дамжуулагч ашигладаг автомашин, ухаалаг гар утас, эмнэлгийн хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг бүтээгдэхүүний импортыг хязгаарлах болон татвар ногдуулах арга хэмжээ авч магадгүй байгаа аж.
Шалгах ажиллагаа хэдэн сар ч үргэлжилж магадгүй байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах ажлыг Дональд Трампын засаг захиргаа гүйцэтгэж магадгүй байна.
АНУ-ын тал БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Энэхүү мэдээллийн дараа БНХАУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниудын хөдөлгөөнийг харуулдаг “Hang Seng China A Semiconductors Index” огцом өөрчлөлтгүй, тогтвортой байна.
Харин БНХАУ-ын зүгээс нарны зайн хавтангийн үйлдвэрлэлд ашигладаг антимонийн экспортоо энэ оны эхээр хязгаарласнаас хойш тус чухал ашигт малтмалын үнэ тонн нь 13 мянган ам.доллар хүрч, дээд цэгээ шинэчилжээ. Дональд Трампын засаглалын үед дахин гарч болзошгүй “Худалдааны дайн”-д чухал ашигт малтмалын зах зээл хамгийн их өртөнө гэж шинжээчид таамаглаж буй.
Д.Сэргэлэн