Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ
Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлага 12 р сарын 18 ны 21 30 цагт иржээ nbsp nbsp Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 28 настай эрэгтэй Э

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлага 12-р сарын 18-ны 21:30 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 28 настай эрэгтэй Э “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж явахад мөс цөмөрч, живж нас барсан байна.
Онцгойгийнхон 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.