БНХАУ-ын Yutong компани хос хөдөлгүүрт шинэ автобусаа танилцууллаа
БНХАУ ын автобус үйлдвэрлэлийн Yutong компани нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий DMT хос хөдөлгүүрт автобусаа Монгол Улсын зах зээлд өнөөдөр 2024 12 18 танилцууллаа DMT дизель түлш цахилгаан гэх хос хөдөлгүүрт II үеийн хайбрид систем нь замын түгжрэл болон уруу замд цахилгаан горимд шилжих тул түлшний хэмнэлттэй Yutong компани 8

БНХАУ-ын автобус үйлдвэрлэлийн Yutong компани нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий DMT хос хөдөлгүүрт автобусаа Монгол Улсын зах зээлд өнөөдөр /2024.12.18/ танилцууллаа. DMT дизель түлш, цахилгаан гэх хос хөдөлгүүрт II үеийн хайбрид систем нь замын түгжрэл болон уруу замд цахилгаан горимд шилжих тул түлшний хэмнэлттэй.
Yutong компани 8, 10, 12 метрийн урттай, 18, 25, 35 хүний суудалтай, тус бүр нэг тэргэнцрийн талбайтай, галын аюулын үед 1300 градусын халууныг хоёр цагийн турш тэсвэрлэх хамгаалалттай дэвшилтэт технологийн унаа аж.
Тус компанийн үйлдвэрлэсэн 600ZT-66ST загварын 600 ширхэг автобусыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй юм.
Тэгвэл энэ удаа шинэчилсэн хувилбар болох цахилгаан болон дизель түлшин хөдөлгүүртэй, түгжрэл ихтэй замд түлшний хэмнэлттэй, тав тухтай, зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан автобусыг танилцуулав.
Түлшний зарцуулалтыг 30 хувиар бууруулсан, хоёр дахь үеийн энэ автобус нь байгаль орчинд ээлтэй цахилгаан хөдөлгүүрээр ажиллах үед чичиргээ болон дуу чимээг хязгаарлаж чадсанаар зорчигчдын тав тухыг бүрэн хангажээ.
Yutong компанийн Монгол Улсыг хариуцсан менежер Цагаанмөрөн, Улаанбаатар хотын утаа болон замын түгжрэлийг бид ойлгосон учир түлшний хэмнэлттэй II үеийн хос хөдөлгүүрт хайбрид автобусаа танилцуулж байна. Түгжрэлтэй замд Приус машинтай адил мотор нь ажиллахгүй, утаа гарахгүй давуу талтай.
Энэхүү шинэ автобусаа хүйтний улиралд Улаанбаатар хотын нийтийн тээврийн шугамд туршилтаар явуулж эхэллээ. Хайбрид автобусны гол онцлог нь утаа гаргахгүй, түлшний хэмнэлттэй ба өмнөх автобустай адилхан дулаан, өвлийн хүйтэнд цонх цантахгүй давуу талтай. Бид зорчигчдын сэтгэгдлийг сонссон, дулаахан тохь тухтай гэж ам сайтай байна.
-Өмнөх 600 автобусны ашиглалт ямар түвшинд байна вэ?
-Бид 600 автобусныхаа засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг. Одоогоор Yutong компанийн 15 инженер Улаанбаатар хотод ажиллаж, автобусанд гарсан асуудлыг түргэн шуурхай шийддэг. Жолооч нар "Yutong-ийн автобус тохь тухтай, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж өгдөг" гэж байна.
Туршилтын хайбрид автобусыг гурван сарын хугацаанд нийтийн тээвэрт явуулж, Улаанбаатар хотын хүйтэнд ямар байхыг туршиж үзнэ. Туршилтаар явуулж, шалгуулсны дараа нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тухай асуудлыг ярих юм гэлээ.
Yutong нь хот хоорондын, нийтийн тээврийн, аялал жуулчлалын, сургуулийн зэрэг олон төрлийн зориулалтаар автобус үйлдвэрлэж буй 60 гаруй жилийн түүхтэй БНХАУ-даа автобус үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани аж. Дэлхийн 40 гаруй улсад автобусаа олон тоогоор борлуулдаг юм байна.