Сансарт гацсан НАСА-ийн нисгэгчдийн буцаж ирэх хугацаа дахин хойшилжээ
Энэ оны зургаадугаар сард Олон улсын сансрын станц руу найман өдрийн хугацаатай хөөрсөн ч гацсан АНУ ын хоёр нисгэгчийн буцаж ирэх хугацаа дахин хойшилжээ Тодруулбал НАСА ийн нисгэгчид болох Суни Уиллиамс болон Бутч Уилмор нар хөлгийн систем доголдсоны улмаас ирэх оны хоёрдугаар сар хүртэл тэнд үлдэхээр болсон Тэгвэл тэдний дэлхийд

Энэ оны зургаадугаар сард Олон улсын сансрын станц руу найман өдрийн хугацаатай хөөрсөн ч гацсан АНУ-ын хоёр нисгэгчийн буцаж ирэх хугацаа дахин хойшилжээ.
Тодруулбал НАСА-ийн нисгэгчид болох Суни Уиллиамс болон Бутч Уилмор нар хөлгийн систем доголдсоны улмаас ирэх оны хоёрдугаар сар хүртэл тэнд үлдэхээр болсон.
Тэгвэл тэдний дэлхийд буцаж ирэх хугацаа хамгийн ойрдоо 2025 оны гуравдугаар сарын сүүл болж хойшилсныг АНУ-ын Сансар судлалын байгууллага /НАСА/ мэдэгджээ.
Гэхдээ хугацаа хойшилсон нь сансрын станцад байгаа хоёр нисгэгчид ямар нэг эрсдэл учруулахгүй гэв. Учир нь өнгөрсөн сард Олон улсын сансрын станц руу хоол хүнс, хүчилтөрөгч, ус, хувцас бүхий хангамжийг илгээсэн аж.
Ихэнх сансрын нисгэгчдийн даалгавар зургаан сар хүртэл, заримдаа нэг жил хүртэл үргэлжилдэг учраас хугацаа хойшилсон нь ноцтой асуудал биш гэж тайлбарлажээ.
Сансарт гацсан хоёр нисгэгчийг дараагийн ээлжийн нисгэгчдийн хөлгөөр авчрахаар төлөвлөж байгаа юм.
Сонирхуулахад тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа сансраас өгсөн.
Эх сурвалж: Reuters