Renault 5 Turbo цахилгаан автомашинаар дахин амиллаа
Renault компанийн ldquo мэддэг хүмүүсийн rdquo зориулсан шинэ бүтээл болох Renault 5 Turbo 3 E спорт цахилгаан автомашиныг танилцууллаа Renault 5 Turbo 3 E нь хоёр суудалтай хөнгөн жинтэй нийлмэл материалаар бүтээгдсэн шасси дээр тулгуурласан арын хөтлөгчтэй дугуй бүр нь тусдаа хөдөлгүүртэй цахилгаан автомашин юм Энэ загварын нэр хэв маяг

Renault компанийн “мэддэг хүмүүсийн” зориулсан шинэ бүтээл болох Renault 5 Turbo 3E спорт цахилгаан автомашиныг танилцууллаа.
Renault 5 Turbo 3E нь хоёр суудалтай, хөнгөн жинтэй нийлмэл материалаар бүтээгдсэн шасси дээр тулгуурласан, арын хөтлөгчтэй дугуй бүр нь тусдаа хөдөлгүүртэй цахилгаан автомашин юм. Энэ загварын нэр, хэв маяг, хэрэгцээгүй байдал нь 1980 онд гарсан FIA-гийн дэлхийн раллийн аваргын 4-р ангилалд зориулсан Renault 5 Turbo уралдааны прототипийг санагдуулдаг.
Renault 5 Turbo 3E нь хэт бага профилтэй дугуй, кузовын доод хэсгийг бүрхсэн том оврын нэмэлт панелтай тул зөвхөн чанартай асфальт замд зориулан бүтээгдсэн бололтой.
Renault 5 Turbo 3E-ийн хөтлөгч системийн нийт хүчин чадал нь 500 морины хүчтэй. Батарейн хүнд жингийн инерци болон зөвхөн арын хөтлөгчтэй байдал нь, ялангуяа нойтон зам дээр эргэлтийн үед энэ автомашин гадна талын хаалт руу татагдах хүчээр спорт мотоциклтой өрсөлдөх хэмжээнд хүрэх магадлалтай.
Renault 5 Turbo 3E төслийн маркетингийн талаар Renault компани одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэвч автомашины сэдэвчилсэн хэвлэлүүдийн мэдээллээр энэхүү автомашиныг хэдэн зуун ширхэгээр хязгаарлагдсан хувилбараар эсвэл урьдчилсан захиалгаар өндөр үнээр үйлдвэрлэж борлуулах төлөвтэй байна. Иймд Renault 5 Turbo 3E төсөл нь санхүүгийн талаас илүүтэйгээр Renault компанийн нэр хүндийг өсгөх зорилготой байж магадгүй.
Гэвч энэ загвар нь яг юуг бэлгэдэж буй нь бүрэн тодорхойгүй байна. Энэ нь дэлхийн дулааралтай тэмцэх үзэл санааг илэрхийлэх үү, эсвэл жолоодлогын сонирхогчдод зориулсан автомашиныг хөгжүүлэхэд чиглэсэн үү, эсвэл өөр зүйлд зориулагдсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Renault 5 Turbo 3E цахилгаан автомашин 2026 онд зах зээлд гарах төлөвтэй байна.
Зураг: