Suzuki CES-2025 үзэсгэлэнд роботжуулсан платформуудаа танилцуулна
Японы Suzuki Motor компани анх удаа АНУ ын Лас Вегас хотод болох CES 2025 хэрэглээний электроникийн үзэсгэлэнд оролцоно Suzuki үзэсгэлэндээ роботжуулсан тээврийн хэд хэдэн загварыг танилцуулах гэж байна Applied EV нь автопилот болон цахилгаан хөдөлгүүртэй тээврийн платформ бөгөөд хэмжээний хувьд жижиг суудлын автомашинтай ойролцоо Ачаа даац болон явах зайны талаар

Японы Suzuki Motor компани анх удаа АНУ-ын Лас-Вегас хотод болох CES-2025 хэрэглээний электроникийн үзэсгэлэнд оролцоно.
Suzuki үзэсгэлэндээ роботжуулсан тээврийн хэд хэдэн загварыг танилцуулах гэж байна.
Applied EV нь автопилот болон цахилгаан хөдөлгүүртэй тээврийн платформ бөгөөд хэмжээний хувьд жижиг суудлын автомашинтай ойролцоо. Ачаа даац болон явах зайны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч, энэ платформ нь ажиллах хүчний дутагдалтай байгууллагуудад хэрэгцээтэй байж магадгүй гэж Suzuki онцолжээ.
Мөн Electric Mobility Base Unit хэмээх өөр нэг загварыг танилцуулах юм. Энэ нь робот-хүргэлтийн машин болон тусгай зориулалтын коммунал машин бүтээхэд ашиглах боломжтой, олон талт цахилгаан дугуйт шасси юм.
Үүнээс гадна, Glydways компанитай хамтран автопилоттой такси болон тэдгээрийг тусгай зам дээр цуваагаар зорчуулах концепцыг танилцуулах төсөл хэрэгжүүлж байна.
Түүнчлэн CES-2025 үзэсгэлэнд Suzuki Super Carry хэмээх серийн кей-ачааны машиныг олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.
Зураг: