Nissan iPhone үйлдвэрлэгчтэй нэгдэх магадлалтай
i Phone ийн гэрээт үйлдвэрлэгчээр танигдсан Тайваний Foxconn компани Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor ийг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн тухай The Wall Street Journal мэдээлжээ 2020 оноос хойш Foxconn компани автомашины салбарт идэвхтэй оролцож цахилгаан автомашины цогц үйлдвэрлэлийн салбарт байр сууриа эзлэх зорилготой ажиллаж байна Ойрын хугацаанд тус компани өөрийн

iPhone -ийн гэрээт үйлдвэрлэгчээр танигдсан Тайваний Foxconn компани Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor -ийг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн тухай The Wall Street Journal мэдээлжээ.
2020 оноос хойш Foxconn компани автомашины салбарт идэвхтэй оролцож, цахилгаан автомашины цогц үйлдвэрлэлийн салбарт байр сууриа эзлэх зорилготой ажиллаж байна. Ойрын хугацаанд тус компани өөрийн брэндийн цахилгаан автомашин үйлдвэрлэхээс илүүтэйгээр бусад үйлдвэрлэгчдэд зориулсан гэрээт үйлдвэрлэлд түлхүү анхаарах төлөвтэй байгаа аж.
Nissan Motor-ийг худалдан авах нь Foxconn-д дэлхий даяарх томоохон үйлдвэрлэлийн хүчин чадал болон автомашины салбарын мэдлэг, туршлагыг хурдан хугацаанд олж авах боломжийг олгоно. Энэ нь технологийн шилжилтийн үед Foxconn-ийг тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэхэд томоохон түлхэц болох юм.
Энэхүү нөхцөл байдалд нэгэн онцлох зүйл бол Foxconn-ий автомашины салбарыг өнгөрсөн оны 2 дугаар сараас хойш Nissan-ий өмнөх үйл ажиллагааны захирал Юн Секи удирдаж байгаа явдал юм.
Үүний зэрэгцээ, Nissan компани Honda Motor -той нэгдсэн холдинг байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Зарим салбарын мэргэжилтнүүд үүнийг хоёр компанийн нэгдэл гэхээс илүүтэйгээр Honda -гийн Nissan -ийг худалдан авах далд үйл явц байж болзошгүй гэж үзэж байна.