Москвич 8 худалдаанд гарах хугацаа тодорхой боллоо
Москвич 8 нэртэй долоон хүний суудалтай гэр бүлийн зориулалттай кроссовер автомашин Орос улсад 2025 оны хоёрдугаар сард худалдаанд гарах талаар laquo Российская газета raquo автомашин үйлдвэрлэгчийн хэвлэлийн албанаас эш татан мэдээлжээ Уг загварын урьдчилсан үнэ 2 8 саяас 3 сая рубль хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Geely Coolray

Москвич 8 нэртэй, долоон хүний суудалтай гэр бүлийн зориулалттай кроссовер автомашин Орос улсад 2025 оны хоёрдугаар сард худалдаанд гарах талаар «Российская газета» автомашин үйлдвэрлэгчийн хэвлэлийн албанаас эш татан мэдээлжээ.
Уг загварын урьдчилсан үнэ 2.8 саяас 3 сая рубль хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Geely Coolray , Changan CS55 Plus , Omoda C5 , Chery Tiggo 7 Pro Max зэрэг жийп загваруудтай өрсөлдөх боломжтой гэж үзэж байна.
Москвич 8 нь Хятадын JAC Sehol X8 Plus загварын ребрендинг хийгдсэн хувилбар юм.
Оросын зах зээлд гарах хувилбар нь дараах үзүүлэлтүүдтэй байна:
1.5 литрийн багтаамжтай турбо бензин хөдөлгүүр (174 морины хүчтэй)
7 шатлалт автомат хурдны хайрцаг
Урд хөтлөгч систем
Одоогоор нарийн тоноглол болон үнийн жагсаалтыг тодорхой зарлаагүй байна.