Nissan компанийн уналтыг зогсоож чадсангүй
Автомашины борлуулалт багассантай холбоотойгоор Nissan Motor компани АНУ дахь үйлдвэрлэлээ одоогийн санхүүгийн жилд өмнөх 12 сарын үзүүлэлттэй харьцуулахад 17 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ Санхүүгийн жил нь хуанлийн жилтэй таардаггүй бөгөөд 2024 оны 4 р сараас 2025 оны 4 р сар хүртэл үргэлжилнэ АНУ ын Теннесси Миссисипи муж дахь Nissan ийн хоёр

Автомашины борлуулалт багассантай холбоотойгоор Nissan Motor компани АНУ дахь үйлдвэрлэлээ одоогийн санхүүгийн жилд өмнөх 12 сарын үзүүлэлттэй харьцуулахад 17 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн жил нь хуанлийн жилтэй таардаггүй бөгөөд 2024 оны 4-р сараас 2025 оны 4-р сар хүртэл үргэлжилнэ.
АНУ-ын Теннесси, Миссисипи муж дахь Nissan-ийн хоёр үйлдвэрт ойрын хэдэн долоо хоногт ажиллах хүчийг их хэмжээгээр цомхотгоно гэж мэдэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт компани 1000 ажилтантайгаа тохиролцож, оны эцэс гэхэд тэднийг хугацаанаас өмнө тэтгэвэрт гарахаар болсон тухай мэдээлжээ.
4-р сараас эхлэн Nissan-ийн АНУ дахь үйлдвэрлэл долоо хоногт дөрөвхөн өдөр ажиллаж, гурван өдөр амардаг байв. Гэсэн ч борлуулалт буурсаар байсан тул компанид анх төлөвлөсөн хямралын эсрэг төлөвлөгөөнөөс илүү радикал зардал хэмнэлтийн арга хэмжээ авах шаардлага тулгарчээ.
Санхүүгийн байдлаа тогтворжуулахын тулд Nissan АНУ-аас гадна нийт ажиллах хүчнийхээ 15 хувь буюу 9000 хүнийг ажлаас хална. Үүний дийлэнх нь Европ дахь хоёр үйлдвэрт хамаарах аж. Мөн компанийн зүгээс Mitsubishi Motors дахь хөрөнгө оруулалтын 10 хувийг буюу энгийн хувьцааныхаа эзэмшлийг зарах юм байна.
Британийн Financial Times сонинд мэдээлснээр, Nissan компани Renault-гийн оронд стратегийн хөрөнгө оруулагч олохыг яаралтай эрэлхийлж байгаа гэнэ. Хэрэв ийм хөрөнгө оруулагчийг 12-14 сарын дотор олж чадахгүй бол компани санхүүгийн хувьд дампуурах эрсдэлтэй аж.