BMW 5 Series тухай
Тойм BMW 5 цуврал нь дунд зэргийн хэмжээтэй тансаг зэрэглэлийн седан бөгөөд Mercedes E Class Audi A 6 Lexus GS цувралуудтай өрсөлддөг 5 цуврал нь өрсөлдөгчдөөсөө дутахааргүй тансаг орчинтой ч илүү спортлог жолоодлогоороо ялгардаг Энэхүү загвар нь хүчирхэг хөдөлгүүр хурц жолоодлогын удирдлага динамик явах эд ангиараа дэлхийд алдартай Мөн булан

Тойм
BMW 5 цуврал нь дунд зэргийн хэмжээтэй тансаг зэрэглэлийн седан бөгөөд Mercedes E-Class, Audi A6, Lexus GS цувралуудтай өрсөлддөг. 5 цуврал нь өрсөлдөгчдөөсөө дутахааргүй тансаг орчинтой ч илүү спортлог жолоодлогоороо ялгардаг. Энэхүү загвар нь хүчирхэг хөдөлгүүр, хурц жолоодлогын удирдлага, динамик явах эд ангиараа дэлхийд алдартай. Мөн булан тойрох үед ч гайхалтай түлшний хэмнэлттэй байх чадвартай hybrid (эрлийз) цахилгаан хөдөлгүүртэй хувилбарыг санал болгодог.
Загварын онцлох үзүүлэлтүүд
530 i болон i xDrive загварууд нь 2.0 литрийн турбо цэнэглэгчтэй, 4 цилиндртэй хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 8 араатай автомат хурдны хайрцагтай, 255 морины хүч гаргадаг. Харин 540 i xDrive нь 3.0 литрийн турбо цэнэглэгчтэй, 6 цилиндртэй хөдөлгүүртэй бөгөөд 375 морины хүч гаргана. 530 i загвар нь урд хөтлөгчтэй байх боломжтой бол бусад 530 болон 540 загварууд нь бүгд дөрвөн дугуйгаар хөтлөгддөг.
Стандарт тоноглолд дараах зүйлс багтана: LED гэрэл, түлхүүргүй нэвтрэх систем, хөдөлгүүр асаах товчлуур, арьсан жолооны хүрд, урд суудлын хүчний тохируулга, халаалттай, эвхэгддэг, цахилгаан толинууд, нарны дээвэр, жолоочийн суудлын санах ой, хурдны хяналт, 19 инчийн дугуй. Мэдээлэл, зугаа цэнгэлийн систем нь самбар дээр байрлах 14.9 инчийн дэлгэц, 12 чанга яригчтай стерео, зургаан USB порт, Apple CarPlay болон Android Auto интеграцчилал, утасгүй цэнэглэгч зэргийг агуулна.
5 цувралын стандарт аюулгүй байдлын системд автомат зогсоолын мэдрэгч, идэвхтэй эгнээ солих мэдрэгч, идэвхтэй харааны бүсийн мэдрэгч, урд мөргөлдөөнөөс сэргийлэх систем (зүүн эргэлтийн тусламжтай), арын мөргөлдөөнөөс сэргийлэх систем, урд явган зорчигчийг илрүүлэх систем болон замын тэмдгийн мэдээллийн систем багтана.