Японд Осаму Судзуки таалал төгслөө, тэрбээр Suzuki Motor компанийг хагас зуун жил удирдсан
2023 оны арванхоёрдугаар сарын 27 нд Японы хэвлэл мэдээллээр 94 насандаа Осаму Судзуки таалал төгссөн тухай мэдээлжээ Тэрбээр 1978 оноос 2021 он хүртэл Suzuki Motor компанийг олон жил удирдсан Осамугийн төрсөн овог нь Мацуда бөгөөд тэрээр 1953 онд ажлын гараагаа банкнаас эхэлсэн байна Харин түүний амьдрал огцом өөрчлөгдөж тэрээр Suzuki

2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд Японы хэвлэл мэдээллээр 94 насандаа Осаму Судзуки таалал төгссөн тухай мэдээлжээ. Тэрбээр 1978 оноос 2021 он хүртэл Suzuki Motor компанийг олон жил удирдсан.
Осамугийн төрсөн овог нь Мацуда бөгөөд тэрээр 1953 онд ажлын гараагаа банкнаас эхэлсэн байна. Харин түүний амьдрал огцом өөрчлөгдөж, тэрээр Suzuki Motor компанийг үүсгэн байгуулагчийн ач охин Шоко Судзукитэй гэрлэснээр амьдралын шинэ замд хөл тавьжээ. Автомашины үйлдвэрлэлийн гэр бүлд эрэгтэй залгамжлагч байгаагүй тул Осамуд Японы уламжлалаар эхнэрийнхээ овгийг авч, Судзуки болсон байна.
1958 онд тэрээр Suzuki Motor компанид ажиллаж эхэлсэн бөгөөд түүний карьерыг амжилт үргэлж дагаж байв. 1967 онд компанийн нэгэн салбарын залуу захирлаар, 1972 онд ахлах захирлын албан тушаалд томилогджээ. Харин 1978 онд тэрээр компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.
2000 онд Осаму гүйцэтгэх захирлын ажлаа өгч, Suzuki Motor -ын ТУЗ-ийн даргаар ажиллах болсон. 2015 онд тэрээр компанийн шинэ ерөнхийлөгчөөр хүү Тошихиро Судзукиг томилсон байна.
Осамугийн гол гавьяаны нэг бол Suzuki Motor -ыг өрсөлдөөн ширүүн, түрэмгий орчинд ч гэсэн бие даасан байдлаа хадгалах боломжийг олгосон явдал юм.
Түүнчлэн Осаму Судзуки Энэтхэгийн зах зээлийн ихээхэн ирээдүйг анх олж харсан удирдагчдын нэг байжээ. 1981 онд Suzuki Motor компани Энэтхэгийн засгийн газартай хамтран Maruti Suzuki компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ компани өнөөг хүртэл Энэтхэгийн суудлын автомашины зах зээлийн 50 орчим хувийг эзэлсээр байна. 2013 оноос хойш Maruti Suzuki нь Suzuki Motor компанийн охин компани болсон юм.