Volkswagen зардлаа танах шинэ төлөвлөгөө баталлаа
Volkswagen компанийн удирдлага болон ажилчдын үйлдвэрчний эвлэл нь Германы үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах талаар шинэ тохиролцоонд хүрсэн байна Шинэ тохиролцооны хүрээнд 2030 он гэхэд Германы үйлдвэрүүд дээрх 35 000 ажлын байрыг цомхотгохоор төлөвлөсөн бөгөөд үлдэх ажилтнуудын ажлын байрны баталгаа болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээжээ Энэ арга хэмжээ нь

Volkswagen компанийн удирдлага болон ажилчдын үйлдвэрчний эвлэл нь Германы үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах талаар шинэ тохиролцоонд хүрсэн байна.
Шинэ тохиролцооны хүрээнд 2030 он гэхэд Германы үйлдвэрүүд дээрх 35,000 ажлын байрыг цомхотгохоор төлөвлөсөн бөгөөд үлдэх ажилтнуудын ажлын байрны баталгаа болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээжээ. Энэ арга хэмжээ нь компанид жилд 1.5 тэрбум еврогийн хэмнэлт бий болгоно гэж тооцоолсон байна.
Volkswagen -ийн удирдлага урамшууллын төлбөрийг 2025, 2026 онд 10%-иар, дараагийн жилүүдэд 8%, 6%, 5%-иар бууруулах амлалт өгсөн байна.
Германы доторх VW-ийн бүх үйлдвэрлэлийн хөтөлбөрийг бүрэн шалгаж, жилд үйлдвэрлэх хүчин чадлыг 734 мянган машинаар бууруулахаар болжээ. Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин болох Volkswagen Golf болон Golf Variant -ын үйлдвэрлэлийг 2027 он гэхэд Мексик рүү бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Германд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэнэ.
Цвиккау дахь үйлдвэрт Audi Q4 e-tron болон Q4 e-tron Sportback угсарна.
Вольфсбург хотод ID.3 болон Cupra Born үйлдвэрлэнэ.
Ганновер -т ID.Buzz болон Multivan -ийн үйлдвэрлэл үргэлжилнэ.
Эмден -д ID.4 болон ID.7 үйлдвэрлэнэ.
Оснабрюк болон Дрезден -д байгаа үйлдвэрүүдийн одоогийн үйлдвэрлэл болох T-Roc Cabrio болон ID.3 -ын үйлдвэрлэлийг удахгүй дуусгаж, шинэ хөтөлбөрүүдийг дараа нь тодорхой болгоно.
Volkswagen Group -ийн Кассель, Брауншвейг, Зальцгиттер, Ганновер, Вольфсбург, Хемниц хотуудад байрлах автомашины эд анги үйлдвэрлэлийн үйлдвэрүүд нь шинэ цагийн бүртгэлийн загварын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.