Land Cruiser Prado-д зориулсан спорт комплекц гаргажээ
Японы алдартай тюнингийн ателье TOM rsquo S ирэх оны нэгдүгээр сарын 10 нд эхлэх Токиогийн авто шоуны үеэр шинэ бүтээлүүдээ танилцуулахаар болжээ Үзэсгэлэнгийн гол онцлох хэсэг нь Toyota Land Cruiser Prado J 250 загварын рамтай жийп машины шинэ стилинг иж бүрдэл байх юм TOM rsquo S ийн мэргэжилтнүүд энэ загварын

Японы алдартай тюнингийн ателье TOM’S ирэх оны нэгдүгээр сарын 10-нд эхлэх Токиогийн авто шоуны үеэр шинэ бүтээлүүдээ танилцуулахаар болжээ.
Үзэсгэлэнгийн гол онцлох хэсэг нь Toyota Land Cruiser Prado J250 загварын рамтай жийп машины шинэ стилинг иж бүрдэл байх юм. TOM’S-ийн мэргэжилтнүүд энэ загварын гадаад үзэмжийг хүчирхэг аэро динамик урд бамперын юбка болон анхны загварын хөнгөн хайлшин обудтай (давхар зургаан ширхэг спиц, урд талын гадаргууг өнгөлсөн) сайжруулжээ.
Салоны хувьд цагаан арьсаар маш тансаг өнгөлгөөг хийхээр амласан байна. J250-ийн тюнингийг боловсруулахдаа хотын орчинд зохицохуйц, бэртэг байдал бүхий жийп машиныг бий болгохыг зорьсон гэж компани онцолжээ.
Мөн TOM’S компани Toyota GR Yaris спорт хэтчбек болон Toyota Crown Sport дунд оврын кроссовер загваруудад зориулсан шинэ обвесуудыг танилцуулах болно.
Зураг: